2012-04-05 23:28:41
2012-03-29 01:37:28
Түнэр харанхуйг цочоон түргэний машины дуут дохио хангинасаар хувийн сууцнууд бүхий хотхоны нэгэн байрны гадаа ирж зогслоо. Машин чихэнд чийртэй чахран тоормослоход Гялбаа чихээ гараараа дарлаа. Энэ машин хэнийг авахаар ирснийг мэдэхгүй ч тэр хүний оронд өөрийг нь аваад яваасай гэж хамгаас их хүсч байв. Зүрх сэтгэл нь юу ч мэдрэхгүй харанхуй ангалруу аажмаар живж байх шиг хүйтэн мэдрэмж. Амьсгал агаар огт байхгүй байх шиг дотор нь давчдан цээжээ урмаар санагдана. Гэвч тэр юу ч хийж чадахгүй...."Гэгээ" цааш унших »
2012-03-09 16:55:42
"За хүслээ шивнээд лаагаа үлээгээрэй". Найз бүсгүйчүүд нь толгой эргэм шаагилдахыг ч үл анзааран, баярын чимэглэл дүүрэн тэр өрөөнд ганцаарханаа байгаа юм шиг сэтгэлийнхээ нам гүмд Энгүүн хүслээ бодлоо. "Түүнтэй учруулж өгөөч". Товчхон боловч хамаг сэтгэлээ зориулан, зүрхнийхээ бүр гүнээс хашгирсан хүсэл байлаа."Гэрэлт цох" цааш унших »
2012-03-03 17:40:51
- Чи бод доо. Тийм хөөрхөн мөртлөө даанч ам нээхээрээ л... Яриа нь нэг л тийм ухаалаг биш ч гэх юм уу.
- Хөөрхөн байхад хангалтгүй гэж үү? Царай муутай мөртлөө ухаалаг байлаа гээд сэтгэл татагдах уу?
"Ганц од" цааш унших »
"Ганц од" цааш унших »
2012-01-12 22:37:41
Орцны гадаа. Зуны шөнийн тэнгэрт одод хаа нэг гялтагнан сүүмэлзэнэ. Зөөлөн сэвшээ салхинд улиасны навчис янагийн үгс хэлэлцэх шиг. Орчин тойрон хөл хөдөлгөөнгүй, нам гүм. Аварга том хөдөлгүүр шиг үргэлж дүнгэнэж байдаг их хот сая л нэг амарч дээ гэмээр. "Хайртай гэж хэлээч" цааш унших »
2011-12-28 13:19:30
Сайн байцгаана уу? Бяцхан баатрын гэгээн хайрын чөлөөнд сэтгэл зүрхээрээ нэгдэн он цагийг хамтдаа туулж буй хүндэт уншигчиддаа, хайрт найзууддаа энэ өдрийн мэндийг хүргэе.
""Хайрын тухай үлгэр" 2011 оны Грандбүүкээр шалгарлаа" цааш унших »
""Хайрын тухай үлгэр" 2011 оны Грандбүүкээр шалгарлаа" цааш унших »
2011-11-14 17:23:15
Амьдралаас аз жаргалыг сугалж олох хэрэгтэй!
Зүгээр л зурагт харж суулаа. Олон сувгаа эрээлжлүүлэн сольсоор олигтой үзэх зүйл олдсонгүй. Солонгосын KBS World суваг дээр санаандгүй найрал дууны тэмцээний тухай баримтат нэвтрүүлэг явахыг харлаа. Яагаад найрал дуу анхаарал татсан бэ гэвэл...
"Амьдралаас аз жаргалыг сугалж олох хэрэгтэй" цааш унших »
"Амьдралаас аз жаргалыг сугалж олох хэрэгтэй" цааш унших »
2011-07-27 09:52:39
Оройн хоолны цаг. Ногоо хальслах, жигдхэн хэрчих чимээ, тосонд хуурах дуу, таатай үнэр. Тайван байдал. Зурагтаар үзэх дуртай кино гарч байна. Гудамжнаас сонсогдох элдэв чимээ багасан, завгүй хөл хөдөлгөөн саарна. Тайван...
"Оройн хоол, танихгүй эмэгтэй..." цааш унших »
"Оройн хоол, танихгүй эмэгтэй..." цааш унших »
2011-07-25 15:10:25
Бага нас, хүний амьдралын хамгийн жаргалтай үе гэж зарим нь ярина. Нээрээ л "Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг" бол гэж хүмүүс дуулахыг сонсоход эргэж очихыг тэгтлээ хүсдэг хүүхэд нас тийм сайхан гэж үү гэх бодол төрдөгсөн. Өөрөө би жаахан юм чинь, тэгээд бас том болохыг яардаг болохоор яалаа ч гэж тэр үгийг ойлгохсон билээ.
"Миний хүүхэд насны тухай дурсамж" цааш унших »
"Миний хүүхэд насны тухай дурсамж" цааш унших »
2011-07-20 16:55:22
Түүний тухай.
Тэр хэзээд миний амьдралын мартагдашгүй нэгэн хэсэг байх болно...
"Түүний тухай" цааш унших »
"Түүний тухай" цааш унших »
2011-07-04 16:26:38
2008 оны 2-р сард. Миний амьдралд эргэлт гарах нэг зүйл болсон нь "блог" нээсэн явдал. Цахим ертөнцийн энэ орон зайн тухай төсөөлөл ч үгүй, хэзээ нэгэн цагт хэсэгхэн боловч хүмүүст үнэлэгдэн бичиж тэрлэдэг гэж нэрлэгдэн, номоо хүртэл хэвлүүлнэ гэж санаачгүй. Зүгээр л өөрийн гэсэн орон зай байна гэдэг гайхалтай санагдсан учир, нэг л зүйл сэтгэлээс чангаасаар блогоо нээсээн.
""Сэтгэлд ойрхон “хүмүүс”" цааш унших »
""Сэтгэлд ойрхон “хүмүүс”" цааш унших »
2011-06-28 16:27:10
"Хүүе энэ чинь Саран мөн үү?" гэх дуун лангуун доогуурх бараагаа цэгцэлж суусан махлагдуу авгайг цочоолоо.
"Аз жаргал" цааш унших »
"Аз жаргал" цааш унших »
2011-06-27 16:13:06
- Орхи тэр мууг уйлж л байг!
Хаврын залхуу шар нар овоо доо гэмээр дулаанаар төөнөж, ганц гэртэй цэлгэр том хашаанд нүүр нь халтартсан жаал хүү өөр шигээ бондгор бор болжморууд хашаан дээр эгнэн сууж жиргэлдэхийг хараад эхэр татан уйлахаа сая зогсож, нулимстай нүдээ гараараа шудраад, дэггүй зочдыг сониучирхан харлаа. Уйлан уйлавч аргадах хүн үгүйг мэдсэн болохоор ч тэр үү, чанга дуугарсан эмээдээ гоморхсон болохоор ч юм уу гэртээ орохыг яарсангүй. Гэрийн хаяанд суугаад жаалхүү хашааны үүдийг ширтэн, хоёр хөөрхөн гараараа том хүмүүсийг дуурайн шанаагаа тулав.
"Хүлээлт" цааш унших »
"Хүлээлт" цааш унших »
2011-04-23 16:49:56
"Шинэ мөрөөдөлтэй болсон тухай" цааш унших »
2011-03-16 21:28:20
Амьдрал тааварлашгүй гэнэтийн явдлаар дүүрэн гэж нэг үг байдаг даа. Яг үнэндээ би энэ үгэнд тийм ч их итгэдэггүй байсан юм. Учир нь миний амьдралд төлөвлөсөний дагуу тохиолддог зүйлс давамгайлдаг, яг болоосой гэж хүсэн хүлээсэн тэр гайхамшиг ирдэггүй юм шиг санагддаг байсан хэрэг л дээ. Ер нь би аливаа зүйлийг төлөвлөж бодож хэмжиж байх хийх дуртай. Гэнэтийн аз түшнэ гэдэгт, газрын хаанаас ч юм хүсэн хүлээсэн зүйл минь өөрөө гараад ирнэ гэдэгт итгэх нь ховор л доо.
"Туяанаадаа баярлалаа" цааш унших »
"Туяанаадаа баярлалаа" цааш унших »
2011-03-15 11:42:46
"Эмэгтэй хүн өөртөө хайргүй хүнд дурлах ямар хэцүүг мэдэх үү? Сэтгэлээ илчилж ч чадахгүй, тэглээ гээд ямар эргээд хайрлуулж чадах ч биш. Гэхдээ сэтгэлдээ шатаж, наашаа гэх ганц харцанд нь хүртэл хайлж амьдрах ямар хэцүүг мэдэхгүй л биз дээ? Тэгсэн мөртлөө нүдний өмнүүр өөр эмэгтэй хөтлөөд өнгөрөхөд нь миний сэтгэл ямар байдгийг ядаж ойлгох юм уу?""Хар нулимс" цааш унших »
2011-02-28 23:02:53
Арван нэгэн цаг. Шөнө болж хот унтаж харанхуй нөмөрсөн ч тэр алга. Гэрэлтэй цонхнуудын тоо цөөрөхийн хэрээр улам ч ганцаардан жихүүдэх шиг. Тархин дотор нь сэрүүлэгтэй цаг хийчихсэн юм шиг түгшүүртэй бөгөөд хором ч сэтгэл нь үл амрана. Яг л хөвчилчихсөн нум шиг. Хэзээ мөдгүй тасарчихаас нь айвч тайвшрахын төлөө юуг ч хийж эс чадна."Намар, хавар" цааш унших »
2011-02-14 11:59:10
Бүх хосууддаа, зүрхэндээ хайр тээж яваа хэн бүхэнд Гэгээн хайрын өдрийн мэндийг хүргэе. Баяр олдоод байхад Валентин ч гэнэ үү үгүй болсон харийн ламын хэрэггүй баярыг тэмдэглэлээ гэж ад үзэх хүмүүс байх юм. Надад бол харин өөрт хамаагүй байхад хавтгайруулж тэмдэглэдэг зарим нэг баяраас хавигүй утга учиртай, үнэ цэнэтэй санагддаг юм энэ өдөр."Гэгээн хайрын өдрийн мэндийг зүрхэндээ хайр тээж яваа хүн бүхэнд хүргэе" цааш унших »
2011-02-12 14:08:26
Цагийн зүү чаг чаг хэмээн үл мэдэг дуулдах төдий нам гүмд бүсгүй давхийтэл цочин сэрлээ. Дэрэн дороо нуусан утсаа гаргаж харвал яг шөнийн 12 цаг. Зүрх нь түгшин догдолсондоо бусдад сонсдох шахам чанга лугшиж, удахгүй ирэх зурвасыг хүлээнэ. Утасны сүүмгэр хөх гэрэл унтарлаа. Зурвас ирсэнгүй. Арав, хорин минут, нэг цаг өнгөрсөн ч ирсэнгүй.""0.00 цаг"" цааш унших »
2011-02-10 13:33:09
Өглөө нойрмоглолгүй гэнэтхэн сэрэхэд галын өрөөнөөс ээжийн чанаж буй цайны үнэр ханхалж, тогоо шанага дуугарч, тархинаас түрүүн ходоодонд өглөөний цайны мэдээлэл хүрчихдэг зуны сэргэлэн өглөөг би хавартай зүйрлэнэ. Өвөлжин өөрийгөө хүлсэн олон хувцсаа тайлж, нимгэн хөнгөн, шувуу шиг сэргэлэн цовоо гүйж дэгдэж, толгой нүцгэн хүссэнээрээ алхаж болдог урин хаврын сайхныг уу."Сайн байна уу хавараа" цааш унших »
: 1 :: 2 :
(Нийт: 26)
- Алив, энэ тортойг аваад буу л даа.
