Би гэдэг хүн ээрэм говийн элсний ширхэг, илчний тасархай болж ээжийнхээ нутагт мэндэлсэн хүүхэд. Зулайг нь гишгэж төрсөн дүү минь бас миний төрсөн газар хорвоод ирж, би бага нагац эгчдээ үүрүүлээд сумын эмнэлгийн цонхоор удаан хүлээсэн дүүгээ харах гэж очиж байснаас хойш хорин жил өнгөрчээ. Улаан нялзрай дүүг ээж минь тэврэн харуулахад "Улаанаа дүүгээ авнаа" гэж бархираад үүрч явсан эгчийнхээ нурууг өшгичөж байснаа бүүр түүрхэн санадаг. Дүүгээ би анх тэгж харсан юм.
Насны зөрүү бага болохоор дүү бид хоёр гарсан ч орсон ч цуг, айл гэр болж тоглон ээжийнхээ гутал хувцсыг өмсөн будаг шунхыг нь тарааж үймүүлэхдээ, цэцэрлэгийн хойно нар шингэтэл элдэв хогоор гэр босгож, элс шороогоор тоглохдоо ч, хөдөө эмээгийнхээ гэрийн гадаа хотод байгаа ээжийгээ санаад уйлж суухдаа ч цуг л байсан. Бага байхад надаас толгой намхан байсан дүү минь одоо чацуураад, эгчийгээ дагуулахааргүй сайхан бүсгүй болжээ. Жаахандаа хөтөвчнөөс босдоггүй дуугүй ноомой байсан тэр ам хэл нь гүйцэгдэхгүй сэргэлэн шар хүүхэн болохын цагт үг хэл хурц байсан би яг эсрэгээрээ сандлаасаа салдаггүй нэгэн болсон байх юм.
Нэг эцэг эхээс мэндэлсэн мөртлөө бидний ааш аяг, гадаад төрх, үйл хөдлөл, үг яриа гээд бүх л зүйл өөр гаднах өнгө зүс л төсөрхүү. Бага байхад би дүүгээ зодож уйлуулдаг байсан бол том болоод дүү намайг үгээр балбаж уйлуулдаг боллоо. Хэтэрхий эрх дураараа ч юм шиг дүүгийнхээ хатуу үг, санаандгүй үйлдэлд сэтгэлээ өмөртөл гомдон сэмхэн уйлсан минь цөөнгүй. Гэвч төрсөн минь болохоор тастаад хаяж болохгүй учир муудалцаад л маргааш нь эвлэрсээр. Хоног өдөр өнгөрсөөр.
Миний дүүдээ гомдох гомдол бүр л гүнзгийрсээр. Хичнээн их хайрладаг авч тэр хэмжээгээрээ их л гүн гомдож, нэг үе зүү орох зайгүй цуг байдаг байснаасаа хамаагүй хөндийрсөн. Тэр ч миний мэдэх шар дүү нэгэнт байхаа болиод огт өөр, "том" хүн болж байгааг би гуниглан мэдэрч байв. Гэвч гомдсоноо ээждээ хэлэхээс цаашгүй, их нарийн яривал зөвхөн бидний дундах нууц задарч мэдэх учир бас хязгаартай.
Дүү минь их сургуулиа төгсөж мэргэжлийн дипломаа гардан авлаа. Гэхдээ ажилд орохыг их л яарахгүй, нэг үе төгссөн хэдээсээ жаахан хоцрох нь эгч надад санаа зовмоор санагдаж, хэлж үглэвч амаа таглуулахаас цаашгүй. Хэтэрхий их эрхлүүлэн эвдэж байна гэж аавдаа дотроо дургүйлхэвч хэлэх завшаан нь таарахгүй. Дүү бид хоёрын хооронд өдрөөс өдөрт үл мэдэгдэх ангал үүсэн аажмаар зай нь холдож байгааг мэдрэвч сэтгэлээ нээн учраа ололцож үл чадан дотроо бухимдан явсаар. Тэр миний ертөнцөөс өөр ертөнцөд амьдарч, улам бүр надад таалагдахгүй хэлбэрээр өөрчлөгдсөөр.
Гэтэл өчигдөр би түүгээ ямар ухаантай гэдгийг нь хэзээ хэзээнээс илүү гүнзгий ухаарч, сэтгэл уярч, сэмхэн нулимсаа арчиж, хамгийн гол нь уучилсан. Хайртай хүнээ уучлалгүй гомдож явах гэдэг сэтгэлийн ямархан их дарамт билээ. Түүнээсээ салаад холоо шидэхэд хичнээн их хөнгөрсөн гээч. Тэгээд сэтгэл хөдлөөд бичмээр, яримаар, хуваалцмаар гайхуулмаар санагдсан. Болсон явдлыг товч хүүрнэвэл:
Гурав хоногийн өмнө нэг орой унтах гээд өрөөндөө орвол дүү минь орон дээр муухай царайлчихсан сууж байлаа. Ер нь ширүүн дориун ааштай, хурц, авах бол нэхэж, хэлэх бол хашгирчихдаг хүн дуу чимээ ч гүй санаа зовсон суухыг нь хараад хичнээн гомдож, дотроо бол "Муудаа муудаа муудаа. Муурын байшин шатлаа" гэж чигчий хуруугаа гозойлгосон байсан ч хүн чанар зулгаасан би учрыг нь асуувал, гар утсаа таксинд гээчихээд 30 мянган төгрөг өгвөл авчихаар болоод сууж байсан нь тэр гэнэ. Мөнгө төгрөгний асуудал дээр ч, бусад дээр ч гэрийнхэнийхээ итгэлийг алдсан учир хэнээс нь ч нэхэх зүрхгүй шаналан байсан юм байж. Аав ч гэртээ байсангүй. Надаас хэдийнээ багагүй мөнгө авчихсан болохоор ахиад гуйх гэтэл ам нь эвлээгүй бололтой.
Би ч загнаж үглэж, хатуу үг нэлээн хэдийг чулуудчихаад мөнгөө өгөөд унтахаар хэвтлээ. Гэхдээ дотроо хэлээгүй ч гэсэн дүүгээ хичнээн их өрөвдсөн гээч. Тэгж гарснаас хойш дүүтэйгээ тухтай хэдэн үг солилгүй гурван өдөр болжээ. Осолдолгүй утсаа эргүүлж авснаа харуулж, ээжээс дууслнаар нэг кинонд тоглож байгаа сурагтай. Миний ч санаа амарч, олныг шалгаасангүй.
Тэгсэн өчигдөр орой дүү минь эртээ ороод ирлээ. Киноны анхны зураг авалт болоод намайг шахаад би жаахан уусаан гэж байна. Би ч тоосонгүй зурагт үзэж байгаад, эртхэн унтахаар ороо засаад хэвттэл гэрэл унтрахад дэргэд минь ирээд суулаа. Гарыг минь барилаа. "Эгчээ би ингээд сууж болох уу?" гэж байна. Суу л гэлээ.
"Би нэг шинэ кинонд туслах дүр авсан. Гэхдээ энэ удаа хэний ч туслалцаагүй цэвэр өөрийнхөө хүчээр шалгарч байж авсан. Одоо би цаашаа хичээх ёстой, бүр их өндөрт гарах ёстойгоо ойлгосоон. Тэр өдөр би таныг өгсөн мөнгийг авахдаа сэтгэл шимширч байсан. Эгчийнхээ өгсөн мөнгийг аваад гарахад нулимс минь урсаж байсан. Тэр мөнгөнөөс таныг хөлс хүч, хайр мэдрэгдэх шиг болсон. Ядаж байхад утсыг минь авсан хүн ярих болгонд өөр газар хэлээд талбайн урдуур харанхуйд алхаж байхдаа эгчийнхээ ажиллаж олсон энэ мөнгийг би алдаж болохгүй гэж бодоод аймаар хүмүүсийн дундуур би тас атгаад алхсан. Алдчихвал дахиад авах нүүргүй гэж бодоод би чанга атгасан.
Киноны зураг авалтанд орж байхдаа би маш их юм бодсоон. Миний амьдралд ийм их юм бодсон удаа нэг ч байхгүй. Би гэрээ, та нарыгаа санасан. Тэгээд намайг ингэж их хайрладаг халуун дулаан гэр бүл байхад өөрийгөө ямар азтай гэдгээ, бас энэ хүмүүсээ дандаа гомдоож хар амиа хичээдэг өөрийгөө ямар муухай гэдгийг ойлгосон. Тэр кинонд ажиллаж байгаа охидууд дунд өнчин хүүхэд ч байсан шүү дээ эгч ээ. Би таныг яаж гомдоож байснаа тэгэхэд бодоод зөндөө их гэмшсэн. Та намайг уучлаарай. Би одоо ахиж тэгэхгүй. Би мөнгөтэй болоод танаас авсан мөнгөө өгнө. Анхны цалингаа аваад хоёр гартаа тор дүүрэн идэх юм бариад гэртээ орж ирнэ. Тэгээд "Ээжээ ийм их юм бариад охин нь ядарлаа" гэж хэлмээр байна." гээд зөндөө их юм ярьсан. Би дүүгийнхээ хэлсэн гоё үгнүүдийг даанч тэр хэвээр нь буулгаж чадахгүй юм. Сэтгэл хөдлөөд зарим нь орж гарчээ. Харин сонсож байхад миний нулимс чив чимээгүй урсаж байсныг, дараа нь сэмхэн арчсаныг дүү минь мэдээгүй байхаа.
Тэрний өмнөхөн нэг хүнд миний төлөө хэлсэн үгийг нь чагнаад ямар ухаантай дүүтэй гэдгээ би мэдэрсэн юм. Миний хэзээ ч бодоогүй сэтгээгүйг хэзээний том хүн шиг хэлж, миний хэлэх гээд чадаагүй бухимдлыг надаас ч илүү дотроо мэдэрч ойлгож байсныг нь мэдээд би өөрийгөө зэмлэж хоолой зангирсан. Тэнэг томоогүй гэж бодож явдаг дүү минь ухаантай том хүн болжээ.
Эгч нь дүүгээ уучилсаан. Миний дүү авъяастай, ухаантай, чадалтай бас сайхан сэтгэлтэй. Чи минь өндөр амжилтанд хүрээрэй гэж эгч нь ерөөе.



Сэтгэгдэлүүд:
Бут ах гялайлаа.
дүүд чинь амжилт хүсье
Хилде дүүтэй байх сайхаан гэж. Эгч нь гэж томрох, эвий гээд эрхлүүлэх аль нь ч сайхан.
muu egchiigee sanachihlaa bi sain duu bj chadsiin boluu da zailuul
АСС5 хэл хэл. Хэлэхгүй бол хэзээ ч оройтож мэднэ.
Ээгий дүү нар айхтараа. Урд ургасан чихнээс хойно ургасан эвэр хатуу гэж. Үгийг чинь санаж явнаа.
Папай баян хүн юмаа.
Нямка талархав
Дүү чинь ухаалаг охин байна аа. Ер нь хөдөлгөөнтэй, хурцхан байхын муу ч гэж байхгүй дээ. Зүгээр, зүгээр.
Дүүтэй байх сайхан
их гоё бичжээ
saihan bichjee. unshaj ehlehdee l duugii chin nudendee tosoolool (harj bsan bolhoor ter shu de) uildel n shuud tosoologdool, nulims ursaal ehelj bnashd...
chi min uhaantai duutei aztai hun yuma. duugee hairlaj yavaarai
nadaa bas 2 nasaar dvv ohin bdag yumaa
yag l adilhan yum bolj dee
dvv bid 2 yag l veiin yum shig oson, bie bieteigee dandaa baritsdag, muudaltsahdaa muudaltsaad l evlerehdee evlereed l, egch dvv geheesee ilvv nzuud bsan yum.
tom bolood yavaandaa nadaas hondiirood 2laa bie biedee daisan shig haritsadag bolson yum. dendvv erh duraaraa tvvnii buruu zuil zondoo bsan ch egch bi n mochoogoo ogdoggui, svvld namaig udaan hugatsaagaar holoo yavahad hoinoos mail bichin Uuchlalt ersen bsan yum. Tvvniig n unshin zurhendee hadgalsan gomdloo 1 sain uilj gargasan daa. hehehe odoo bol ergeed sain nzuud shvv. svvtei bh saihan shvvv.
duud n amjilt husey..,sn jujigchin boloosoi
тэгсэн эхнэр нь над хэлжийна дандаал чамайг гэдгийн охинд чинь аймаар хайртай миний муу эгс гээл дандаа яридагийн эгчийн гарын хоол гоё гээд муу бэрийн маань хоолыг заримдаа голдог гэсэн хэхэхэ
нададл хэлдэггүй болохоос цаагуураа хайрлаал байдгийм шиг байна лээ би ч их эрхэлдийм дөө дүүдээ гэрт хүргэж өг гэрээс ирж ав гээл
нээх дургуй хүрмээр юм гуйх болохоороо л жожо гээл гуйдаг байжүүлээ би аймаар дургуй битий тэгжээ гэсээр байгаад тэгж дуудахыг нь болиулцан
Сэтгэгдэл үлдээх: