Тэр надруу эргэлзэх мэт асуунгуй хараад "Эсвэл чи манайд байж байгаад өглөө болохоор явсан ч болно" гэж болгоомжтой асуухад миний толгой эргэх шиг боллоо. Хариулт өгөх ёстой асар богинохон хугацаанд, дотор минь "тийм, үгүй" гэж хэлэхийн хооронд, "Анхны болзоогоороо л гэрт нь яваад орох гэж үү? Эрэгтэй эмэгтэй хоёулхан гүн шөнө, тэгээд би түүнд ингэтлээ татагдаж байхад...Дараа нь засаж болохгүй алхам хийчихвэл яана? Тэгээд ч тэр чинь муу нэртэй хүн. Энэ шөнийн дараа чиний хүсэл мөрөөдөл үнс шиг салхинд оргүй хийсч, арай гэж олсон догдлол мөрөөдөл чинь үгүй болно" гэж нэг талаас угзрахад, "Алийн болгон үгүй, болохгүй гэсэн үгэнд дөрлүүлж өдөр хоногийг утга учиргүй өнгөрөөх юм бэ? Одоо чи гүйгээд харилаа гэхэд хүйтэн хөнжил, хоосон өрөөнөөс өөр чамайг хэн хүлээж байгаа гэж яарна вэ? Үгүй гэж цахлан зугтах чинь чиний түүнд үл итгэж байгааг л харуулна. Ганц ч удаа гэсэн өөрийгөө боомилох хүлээснээс мултар" гэж шивнэнэ.
Тэгж тэгж тээнэгэлзэн, тэр шөнийн хүйтэн жаварт жиндэн байж, удаан гэгч зөв бурууг дэнсэлсний эцэст тэгэн байж гаргасан шийдвэрийнхээ яг эсрэгээр нь түүний араас дагаад гэр лүү нь явж байгаадаа итгэсэнгүй. "Тэнэг, тэнэг" гэж өөрийгөө дотроо зүхэн, анх удаа сургуулийн босго алхах гэж байгаа нэгдүгээр ангийн сурагч шиг догдлон, нэг бол буцаад зугтаачихмаар.
Намайг гэртээ урин орууллаа. Цэлгэр уужим, тавилга цөөнтэй, цэвэрхэн сайхан айл байна. Би гэрэвшингүй гутлаа тайлахад тэр цувыг минь аваад өлгөв. "Ийм орой ч хундага дарс шимээд суухад гэмгүй шүү" гээд гарт минь хундагатай дарс бариулан, өөрөө их л ойрхон хажууд минь суулаа. Энэ бүх догдлол, дарсны охитой хамжин эргэж ядаж байсан толгойг минь дүйрүүлэн, мансууруулахад түүний уруул амьсгал шүргэм ойрхон. Холдох гэтэл үл үзэгдэх шижмээр хүлэгдчихсэн юм шиг, далдын нэгэн утас намайг түүнлүү ойртуулсаар. Анхилам бөгөөд зөөлөн тэр уруулд нэгэнт шүргэсэн хойноо надад буцах зам гэж үгүй боллоо. Түүний мэдрэмтгий ялдам уруул, эвсэг бүжих хэл нь бүхнийг умартуулж, нэг мэдэхэд хүзүүгээр нь тэврэн ухаангүй мэт үнсэлцэж, тэр намайг хүчирхэг гартаа өргөн өргөн том орон дээр зөөлөн тавилаа.
"За манайх гэж нэг ийм л айл даа. Дүү маань өнөөдөр эхнэр хүүхэдтэйгээ ирчихсэн байгаа шүү. Тухгүй байвал уучлаарай" гэж шивнэх дуу, түлхүүрийн тор хийх чимээтэй намайг бодол төсөөллийн жингүйдлээс бодит ертөнцөд буулган авчирлаа. "Юун дарс, юун үнсэлт" гэж өөрийгөө шоолох зуур чимээ гаргахгүйг хэрэндээ хичээн гутлаа тайлах гэж оролдовч бүдэг гэрэлд ямар нэг зүйл таг хийтэл мөргөөд, бас нэг юм тор хийтэл унагааж орхив. Зөөлөн бамбагар хивсэн дээгүүр намайг зүглүүлэн хөтлөх түүний араас даган гэтэх маягтай алхсаар өрөөнд нь орсон хойноо сая амьсгаа авлаа. Нээрээ л миний төсөөлсөн шиг тавилга гэх юмгүй мөртлөө цэвэрхэн сайхан өрөө байна. Бүр түүнийг угаалгын өрөөнд орсон хойно үзэхэд ширээ, номын тавиурт нь ямар ч тоос байсангүй.
- - Маргааш ажилдаа явах хүртэл бид хоёрт зургаан цаг үлдсэн байна. Би усанд орлоо, чи орох уу? гээд надруу харахад нь, миний зүрх дахиад л түгшин цохилж, "За тээр. Хамт орох уу гэж байгаа юм байх даа. Зургаан цаг үлдсэн юм чинь тэр хүртэл...гэсэн үг үү? Одоо яанаа? Ингэх гээд байсан юм" гэж бодон юу гэхээ мэдэхгүй эргүүтэж байтал,
- - Ихэнх нь хүмүүс өглөө ордог л доо. Гэхдээ би заримдаа орой нь орчихоод унтчихдаг юм. Тэгээд чамайг оръё гэвэл миний өмнө орох уу л гэж. Санаа зоволтгүй, би угаагаад цэвэрлэчихсэн. Одоо эртхэн амрахгүй бол маргааш ажил дээрээ үүрэглэнэ шүү гээд гэмгүйхэн инээмсэглэлээ.
- - Би юу? Би зүгээрээ, чи ор ор.
- - За тэгвэл би орлоо шүү. Наад шүүгээнээсээ пудволк ч юм уу, угаасан хувцаснаас өөртөө таарах юм байвал өмсөж болно шүү. Хэрэв сэжиглэхгүй л бол.
Хувцсаа тайлна гэхээр сонин санагдах би "За" гэсээр толгой дохин үлдэв. Хувцасны шүүгээг нь нээтэл бүх хувцас нь нямбайлан өрөгдөж, дэндүү ч гэмээр эмх цэгцтэй байх нь заримдаа залхууран хамаг юмаа чихэж орхидог би ичиж аймаар санагдана. Тэр дундаас алийг нь сонгож өмсөхөө ч мэдсэнгүй буцаагаад л хаачихлаа. Удсан ч гүй тэр нойтон үсээ арчсаар, доогуураа алчуур ороосон төдий өөр хувцас гэх юмгүй өрөөнд ороод ирэх нь тэр. Түүний ширхэг ч илүүдэл өөхгүй ханхар цээж, гэдэс, зангирах гарын булчин, цэвэрхэн арьсыг нь хараад миний амьсгаа түргэсэх шиг болов. Ийм цээжийг тэврээд хэвтэх бүсгүй азтайяа гэж шүлэнгэтэн харахыг минь мэдсэн юм шиг тэр инээмсэглэсэн хэвээр, өөртөө итгэлтэй гэгч нь надруу ширтэхэд би мангар юм шиг өөрийн мэдэлгүй маасайн инээснээ одоо бодоход хүртэл ичдэг юм.
"За би хувцсаа солилоо шүү" гэснээ хүүе гэхийн завдалгүй биеийг нь халхлах цорын ганц зүйл байсан алчуураа тайлан, орлуугаа шидчихлээ. Энэ хооронд харцаа буруулах байтугай нүдээ ч цавчиж амжаагүй би амаа ангайсан чигтээ хөшиж орхив. Хэзээ хамгийн сүүлд эр хүнийг эхээс төрсөн биеэр нь харснаа мартаж орхиж. Эртний грекийн олимпийн тамирчид шиг булчин шөрмөс нь ялгарсан өв тэгш бие, хамгийн их анхаарал татсан нь түүний тэр товгор өгзөг. Цаашаа биш наашаа хараад зогсож байсан ч болоосой. Бурхан минь. Ёстой л бурхны нэрийг дуудахгүй байхын аргагүй сайхан бие бялдар. Харин би түүнд дуулдахаар чанга хэлснээ яаж мэдэх билээ.
- - Яагаад уулга алдав гэж энэхэн зуур хувцаслаж амжсан тэр асуулаа.
- - Үгүй ээ, яагаа ч гүй.
Хаалгаар орж ирэхээс өмнө миний төсөөлсөнтэй төстэй зүйл огт болсонгүй. Тэр намайг орон дээрээ унтуулахаар болж, өөрөө газраар ор засан хэвтээд өглөө. Харанхуйд түүний жигдхэн амьсгалахаас өөр чимээгүй. Харин миний сэтгэл догдлон эргэн хөрвөөж, харанхуй болов уу үгүй юу нөмрөөд авдаг нойр холын холд хулжин оджээ.



Сэтгэгдэлүүд:
yum asuuy
Лоовэр. хэ хэ гэхээр нь хэ хэ л гэдэг байх даа.
Нини эгч гүү яамай даа
5нбуудал шууд орлуугаа чирээгүй нь яамай даа тэ.
Зоригт асуу асуу. Асуувал хариулна.
Хишиг аягүй бол тэр муу золиг хэргээр өөрийгөө гайхуулах гэж тэгсэн байх. Би бас тэгж боджийно.
Агай таалагдсанд талархалтай байна. их таалагдчихаар бас шуудхан юу яах амаргүй байдийм байлгүй дээ.
Хишиг сүрдүүлэг шиг л сонсогджийно доо.
Мармелад амьдрал дээр биднүүс л мэдэхгүй болохоос түм бумаараа л болж байгаа.
paulchris яахав бас хүн юм чинь юм юм л бодогдоо биз дээ.
томэгч уншаад байв бичээл байна дөө.
иин харин тэхх.
shal ineedtei yum boddiiin
argagauil er hvn heregtei boljeee
goy bolj bnaaa
Оюу хэ хэ. юун аймаар дүгнэлт вэ.
nadaa bas heregtei bhaaa kkkk
оюу тэгүүл нөхөх хэрэгтэйм байна. дутуугаа нөхөж дундуураа дүүргэ бүсгүй минь.
Соёл баярлалаа. Сайхан сэдэв байна. Итгэлтэй болсон цагтаа олон сайхан сэдвээр бичнэ гэж боддогоо.
ene huuhen neg zugeer untchaasai uuruu chichreed dairchih viide hehe
араас ингээд нэг хүүхэн харуул миний өгзөг улайх болуу хэхэхэ
баярлалаа..хүлээж байгаа шүү
Досу арай ч дээ. Чи Мандхайг ингэж төсөөлөх ч гэж дээ. ха ха.
Болорка бичиж бичжийгаал тамир нь тасрахгүй юу.
Жиргээ талархжийнээ.
Эсэс өгзөг бас улайнаа айн. хэ хэ.
BMR баярлалаа. Хүмүүс бид чинь тасралтгүй л бодож байх юм байна шүү дээ.
ари баярлалаа чамд. үнэлж хүндэтгэсэнд.
тара энд хүрээд үлгэр дууссан гэж хэлээгүй л юмсан. цаашдаа яаж өрнөхийг хэн ч мэдэхгүй хойно эрт таамаглаад яахав ээ.
Луза харин тэхх. Мань мэт нь харуулдах маягтай л.
бялзуух сээгий дагаж намираад байна уу гүү юу. хэ хэ. тэрийг тэнгэр Мандхай хоёр л мэдэх байх даа.
Намар хоёулаа мөрийцье тэгүүл. Би бол байгаа гэдэгт мөрийцөхөөс ч илүү итгэлтэй байна. Хүмүүс дандаа л зохиол юм, хийсвэр юм л гэх юм. Сайн сайханд итгэж чадахгүй бол тэр бидэнд үзэгдэхгүй ш д.
Сэтгэгдэл үлдээх: