Хана

  Есөн давхрын цонхоор бүдэгхэн гэрэл сүүмэлзэн, нэг асаж нэг унтран, үгүй бол цагаан хувцастай хүний дүрс үе үехэн сүүдэгнэхийг зэргэлдээ байшингийн таван давхарт отон суугаа залуу шимтэн ажиж, байн байн дэвтэртээ ямар нэг зүйл бичиж тэмдэглэнэ. Хүн амьтан дуг нойрондоо дугжрах гүн шөнийн харанхуйд нээлттэй цонх, түүнийг отон хүлээгч залуу хоёр л сэрүүн байх шиг. Айлуудын цонх бүгд харанхуй, орцонд гэрэлгүй, анир чимээ үгүй. Гартаа барьсан жижигхэн гар чийдэн нь өвдөг дээрээ тавьсан дэвтрийг нь л гэрэлтүүлэх урт үсээ боосон, уранхай өмд, төмөр гинж, хүнд арзгар ултай гутал зэргээр гангарсан туранхай залуу өнөөх цонхноос харц үл салган, хүн аймаар түнэр харанхуйд орь ганцаар суух нь хачин.

Сүнс чөтгөртэй гэж бүгд баталдаг энэ байрыг сониуч зантай, бусдаас этгээд зантай энэ залуу багагүй хугацаанд судлан, өнөөдрийнх шиг тандсан билээ. Энэ хугацаанд хийсэн тэмдэглэл нь бүтэн дэвтэр дуусгаж, цөөнгүй шөнийг нойргүй өнгөрүүлэн яг л энэ газартаа чилтэл суусан ч гавьтай юм мэдэж авсангүй. Тэр байранд шууд ороод очих гэхээр давхрыг нь бүхэлд нь мод төмрөн хаалт давхарлан битүүлж, хүн орохын аргагүй болсон учир хааяа нээгддэг цонхоор нь ажиглалт хийхээс өөр арга түүнд үлдсэнгүй. Буг чөтгөр, бурхан шүтээн аль алинд нь үл итгэгч тэр эхэндээ цуу яриаг сонсоод элгээ хөштөл инээсэн ч хэдэн шөнө тэнд ажигласаныхаа дараа үс босч, дотор хирдхийм үзэгдлийг хэдэнтээ харжээ. Анхандаа найзуудтайгаа тавьсан мөрийндөө баригдан шөнө босч зугтахгүйн тулд хичээдэг байсан бол сүүлдээ энэ бүхний цаад учрыг олох сониуч зан нь түүнийг шөнө унтуулахгүй харуулын байранд нь авчрах болов. Сүүлийн хэдэн минут юу ч үзэгдээгүй тул залуу дэвтрээ эргүүлэн, тэмдэглэлээ гүйлгэн харлаа.

Гуравдахь шөнө: Хоёр шөнө унталгүй суусан ч юу ч олж харсангүй. Өнөө шөнө юу ч харагдахгүй бол энэ байшин сүнстэй гэдэг цуу яриаг би няцааж чадах нь. Байзаарай, сая нэг гэрэл гарах шиг боллоо....Лааны гэрэл шиг сүүмгэр хөх гэрэл нэг унтарч, нэг асч, яг л надад юм хэлэх гээд байгаа юм шиг....Би үүр цайтал хүлээсэн ч ахиад юу ч харсангүй.

Арван наймдахь шөнө: Сая би эмэгтэй хүн санаа алдахыг яг хажууханд сонссон. Тэр мөчид миний цус царцсан байх. Цонхон дээр хааяа харагддаг цонхигор царайтай бүсгүй....Заримдаа би нэг ч удаа нүд цавчилгүй хэдэн цагаар тэр цонхы гөлөрч байж, тэр эмэгтэйг олж хардаг. Тэр задгай урт үстэй, цагаан хувцастай...Яг л миний кинон дээрээс харж байсан шиг. Энэ бүхэн үнэн гэдгийг мэдэх тусам сониуч зан намайг хатгаж, амар суулгахгүй байна. Тэр надтай холбогдоосой гэж хүсэх юм.

Гуч дахь шөнө: Би сая түүнийг цонхон дээрээ зогсож байхыг хартал тэр гэнэт толгойгоо эргүүлээд яг намайг ширтсэн. Ховсдуулсан юм шиг би толгойгоо ч эргүүлж чадалгүй түүнийг бас харсаар байлаа, тэр яг нүх шиг хар нүдтэй. Тэгснээ яс шиг туранхай цагаан гараа миний зүг сунгахад толгой минь хоромхон зуур эргэн ухаан алдах шахлаа. Нүдээ нээтэл тэр байсангүй.

Дөчин тав дахь шөнө: Би түүнийг харалгүй удлаа. Гэвч үргэлж галзуурсан мэт түүний тухай л бодож, өдөр унтаж байхдаа ч ганцхан түүнийг л хардаг. Тэр мөс шиг хүйтэн ясан гараараа намайг хөтлөөд, харанхуй байрлуугаа чирэх юм. Тэнд ямар нууц нуугдана вэ. Хүн бүр миний турж эцэн, царай алдсаныг гайхавч, надад хамаагүй. Анхлан мөрий тавьсан нөхөд минь хүртэл намайг зогсоох гэж оролдох авч би эхэлснээ гүйцээх ёстой.

Эхэлснээ гүйцээх ёстой гэж сүүлийн мөрийг нь уншингаа залуу амандаа шивнэтэл хэн нэгэн араар нь өнгөрөх шиг хүйтэн салхи сэвэлзэн, хамаг бие нь арзайлаа. Өнөөх онгорхой цонх тас харанхуй, хэн ч үгүй. "Хэн бэ" гэж залуу чангаар асуусан ч хэн ч дуугарсангүй, хаа нэгтээ хаалга алгуурхан чахран дуугарна. "Хэн байна? Дуугараач" гэж залуу хашгирахад дуу нь орцоор нэг цуурайтна гэж бодтол ядарсан хоолой нь шивнэхийн төдий сөөнгөтөнө. "Би.." гэж бүсгүй хүний хоолой сөөнгөтөхөд залуу хөдөлгөөнгүй хөшиж орхив. "Чамд юу хэрэгтэй юм бэ? Эндээс яваач" хэмээн залуу арга тасран шивнэлээ. Огт чимээгүй хэдэн хором өнгөртөл, "Чи" гэж чихэн дээр нь эмэгтэй хүний дуу дүлийртэл чанга орилов. Залуугийн чих дүнгэнэн шуугиж, чихээ даран орилон хэвтэхэд шингэн зүйл гарыг нь норгосон нь цус байлаа.

Нүдээ нээн харвал, гэртээ ирчихжээ. Найз нь түүнийг өглөө өнөөх харуулын цэгээс нь олж гэрт нь авчирсан нь энэ байв. Толгой нь боолттой, чих нь тэсвэрлэхийн аргагүй янгинан өвдөнө. Дотны хүмүүс нь түүний дэргэд сэтгэл зовсон байртай сууцгаана. Өнөөдөр түүнийг хааш нь ч гаргахгүй гэж бүгд шаардацгаана.

Ахиад шөнө ирлээ. Залуу хажууд нь сахиж суугаад унтсан дүүгээ сэрээлгүй сэмхэн босч, угаалгын өрөөний бүдэг гэрлийг асаан бие засаад, гараа угаахаар ус гоожуулангаа толботож халтартсан толийг алгаараа арчтал халз ард нь тэр зогсож байхыг харав. Нүх шиг хар нүд, цонхигор царай, хар үс...Залуу цочсондоо суун тусч, "Яваач" гэж хашгиравч өөрийнхөө дууг сонсохгүй, нүдээ нээхэд өнөөх л царай салахгүй ширтэнэ.

Залуу тагтан дээрээсээ хуучин эд хогшил хадгалсан хайрцган дотроос төмөр сүх аваад, өнөөх байрыг чиглэн явлаа. Тэргэл саран тэнгэрт мэлтийж, хүйтэн салхи хүүгэн исгэрэх нь зэвүүтэй. Гайтай есөн давхарт амьсгаадан гараад, сүхээ далайн давхрыг битүүлсэн хаалтыг хамаг хүчээрээ эвдэхийг зорилоо. Хэнийг ч, хэзээ ч оруулахгүй гэсэн мэт бэхэлсэн хаалтыг залуу эр бүхий л чадлаа дайчлан нураах гэж хичээнэ. Тэр зорьсондоо хүрчээ. Хаалт нурсан ч цаана нь түнэр харанхуйгаас "нааш ир" хэмээн дуудах шиг. Залуу нэг гартаа гар чийдэн, нөгөө гартаа сүхээ барьсаар дотогш алхан оров.

Тэнд үхээрийн хүйтэн мөс мэт хайрна. Энд тэндгүй хог новш, гишгих тоолондоо хөлийнхөө чимээнээс цочихдоо одоо л тэр гараад ирнэ гэсэн бодол дотрыг нь харанхуйлна. Залуу өөрийн мэдэлгүй өнөөх нээлттэй цонхыг чиглэн алхтал, эмэгтэй хүн тачигнатал хөхөрч эхэллээ. Залуу хэрхэхээ мэдсэнгүй, сүхээ гартаа хий эргэлдүүлэн, чинээгээ тултал хашгирсаар. Гэтэл нээлттэй цонхон дээр сарны гэрэлд өнөөх эмэгтэй хөлөө цааш унжуулан сууж үзэгдэх нь хэзээ мөдгүй уначих вий гэмээр.

Залуу өөрийн мэдэлгүй түүн рүү алхав. Түүний урт хар үс салхинд намиран, өөрөө огт хөдөлгөөнгүй сууна. Залуу нэг хоёроор гишгэсээр яг ард нь тулаад ирэхийн цагт өөрөө ч хүсээгүй мөртлөө нэг гараа мөрөн дээр нь тавьтал тэр гэнэт алга болчихлоо. Яах учраа олохгүй галзуурахын даваан дээр хийрхэн зогсох түүнийг "нааш ир" гэх дуун сэрээж, эргэн харвал тэр зогсож байв. Үнэндээ зогссон гэх нь үнэнд нийцэхгүй, учир нь түүний хөл газраас тохой хэрийн өндөрт байх мөртлөө мөрөө унжуулан, доош ширтэн, харин хоёр гар нь залууг дуудах мэт сарвайна. Залуу түүнрүү алхтал тэр ард талынхаа хананд уусан шингэх мэт хар утаа болон алга болжээ.

"....-р хорооллын .... тоот байрны нэгэн орхигдсон давхраас эмэгтэй хүний цогцос олджээ. Одоогоос гурван жилийн өмнө сураггүй болсон оюутан бүсгүйг онц хэрцгийгээр хөнөөж, уг байрны хананд шавсан байсныг илрүүлсэн байна" гэж зурагтын мэдээгээр өгүүлэхийг залуу хараад инээмсэглэнэ. Тэр одоо сүнс байдаг гэдэгт итгэдэг болжээ. Чив чимээгүйд ганцаар суух мөртлөө тэр залуу дууны ая сонсох мэт хоёр тийшээ найгана. Чихэн дээр нь эмэгтэй хүний аяархан аялах дууг түүнээс өөр хэн ч сонсохгүй.

Сэтгэгдэлүүд:

1. Rory (зочин) | 2009-10-19 17:46:48
1т хэхэ
2. Narumi (зочин) | 2009-10-19 17:50:23
Yaanaa? yamar aimar yum be? bvr aichlaa.
chi vneheer goyo bichdeg shoo.
chamd amjilt hvsie.
3. Rory (зочин) | 2009-10-19 17:50:56
Яааасан аймарын бэээ Жижгээ. Ганцаараа байгааг ч хэлхүү сонин болчлоо
4. narumi (зочин) | 2009-10-19 17:51:26
2-t yum bna shoo
5. becky_p (зочин) | 2009-10-19 17:54:03
istoo goyo aimshgiin zohiol bna
6. БМ (зочин) | 2009-10-19 18:00:18
2т хаха. Би лав сүнс байдаг гэдэгт итгэдэг. Тэр чинь нэг ёсондоо амьдрал мөнх гэдгийг баталдаг Буддын шашны л сургаал юм шүү дээ. Бие дамжин орших сүнсний хүчинд л амьдрал мөнх үргэлжилж байгаа юм.
7. snowflakes | 2009-10-19 18:01:59
yanaa ugluu unshdag baijee
8. БМ (зочин) | 2009-10-19 18:04:40
Өө хөөрхий, өөрийгөө 2т байна гэж харчихаад сэтгэгдлээ бичих хооронд өчнөөн сүнс дайраад орчихсон байна ш дээ. Ингээд л батлагдаад байгаа юм даа. 4т орсон хүн бас шатчихаж.
9. gorzook | 2009-10-19 18:07:38
Ий ёстой хамаг бие арзайгаад гарлаа шүү.
10. Сарнайха | 2009-10-19 18:36:23
ёоо яг цус царцах гэжийшд
11. Nini | 2009-10-19 18:40:30
Болзоогоо
12. tungaamnh | 2009-10-19 18:56:57
гоё болжээ
13. dosu | 2009-10-19 20:46:25
hehe changaar unshshaad teged aihgui shuu gej bodon bodon unshlaa shde tegehdeel negl evgui bichsne bna shuu chi hu ain
14. BMR | 2009-10-19 22:20:52
гоё болжээ
болзоогоо хүлээж байгаа шүү хэхэ
15. eegii (зочин) | 2009-10-19 22:47:19
аятайхан болжээ. хөөрхий тэр эмэгтэй. би нэг удаа Аюурзана-н Эзлэгдсэн байшинг уншиж байсан юм. тэнд нэг зохиолд бас нэгэн хөөрхий сүнсэнд амгалан буцхад нь тусладаг талаар гардаг. гэхдээ түүнийгээ их аятайхан аймшигтай бишээр бичсэн.
16. snowflakes | 2009-10-20 08:27:09
shunu noiliin oroo orood genet unshsan oguulleg sanagdaad aivshuu, hehehe, bolzoo yasan be xoo, daraaiin bolzoondoo yviyaa
17. ACC5 (зочин) | 2009-10-20 09:28:28
Ёоооё, аймар байлаа шүү. Нуруугаар хүйт даажийшд... иииииииии...
18. urnaa (зочин) | 2009-10-20 10:01:58
yamar aimaariin bee tehdee hun gomdoltoi uhsen bol oshoogoo avah geed suns n delhii deer uldchihdeg gesen esvel hiij duusgaagui ajlaa duusgah geed
19. tuk (зочин) | 2009-10-20 10:05:43
Эвгүй золиг вээ. Үс босож суугаад л арзайлгаж байна шүү кххх
20. odko.B (зочин) | 2009-10-20 10:23:33
thank u so much.Goy bn.
21. jekybabe (зочин) | 2009-10-20 10:29:03
xe xe aimar yum gehdee ih goy bichjee. Hana gesnees 13 dahi bolzoo yagaad urgejlehgui baigaan
22. ollie | 2009-10-20 10:42:59
гоё бичжээ.
23. Дон Кихот | 2009-10-20 12:21:39
хөөх бичлэг хийчихсэн байшд орой тухтай уншнаа.
24. shulgashaazgai11 | 2009-10-20 12:32:33
aimariin goe boljee bichleg bainga huleedeg ta gehde hurdan oruuldag shuu amjilt nuutsiin tulhuut bas bolzoo hehe joohon shunaltchihlaa
25. 5nbuudal | 2009-10-20 12:58:18
ohinii tsogtsiig ch yaahaw olj hoorhii zaluu harin galzuurchih laa sh de
26. 5nbuudal | 2009-10-20 12:58:25
ohinii tsogtsiig ch yaahaw olj hoorhii zaluu harin galzuurchih laa sh de
27. ss_gogo | 2009-10-22 09:58:35
шөнө уншихаас айгаад өдөр уншлаашд хэхэ
28. alchemist | 2009-10-22 12:39:45
awwwww, minii hamgiin durtai aimshgiin oguulleg yavj bn, dahiad neg unshchihdag heregee, ene neeree asar goy bichsen oguulleg shu
29. freestyle529 | 2009-10-22 12:45:11
Цонх, айдас гээл бодонгууд шууд алхимич толгойд буужаагаам чинь. чамайг эрт оройгүй уншиж сээгий үлдээхийг би мэдсиймаа. Гэхдээ тэр чинь "Цонх" ш дээ. Чи андуурцаан.
30. alchemist | 2009-10-22 12:49:53
eeeeh tsonh toi anduursan bn keke, gehdee ene hana bas levgui bolson bn shu, unshij bhdaa bosood zugtaachihmaar sanagdlaa keke
31. freestyle529 | 2009-10-22 12:53:56
Шууд уншингуутаа л хамгийн дуртай болчив уу гээл хальт мангартлаа ш д. Гүү тэгж санагдсан бол яамай даа. Өөрөө аймхай хүн чинь аймаар юм бичиж чадкүмөө.
32. azy (зочин) | 2009-10-22 17:55:57
goy bichjee minii huuhed!!!
33. freestyle529 | 2009-10-22 18:00:00
Таалагдсан бол болж дээ.
34. rpg (зочин) | 2009-11-03 11:10:52
zoz bas bna a bna yahaw dajgv l yum

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.