Сэтгэлийн сүүн цацал

  Нар наадаж өнждөг, сар саатаж хонодог алтан шаргал говийн хүүхэд би ихэр хүүхэд шиг ялгахын аргагүй олон толгодынх нь нэгний энгэрт эхийн хэвлийгээс тасран хорвоод ирснээрээ бахархах дуртай. Бага нас, зуны богинохон амралт, говийн халуун нар, өтгөн дэрс, алтлаг бут, хонин гүрвэл энэ бүхэн эмээгийн минь тухай бодолд эрхгүй хөтлөн аваачдаг.

Эмээгийн минь жаахан бор гэр хэзээнээсээ л хүүхэд багачуудаар дүүрэн бужигнаж, өөрөө ганц ч хором зүгээр суухгүй заавал нэгийг хийж явна. Аашилж загнахгүй мөртлөө ухаантай үгээрээ болох болохгүй, зөв буруугийн учрыг таниулж чаддагт нь, өдий болтол миний дэргэд хэнийг ч муу хэлж үзэлгүй бусдад сайн санаж, түүнийхээ төлөө өөрийгөө зольж чаддагт нь, хүний сайхан сэтгэлийн жишээг үлгэрлэн, амьдралын төлөө сөхөрч гутралгүй тэмцсэн их зориг, одоо хүртэл мөрнөөсөө авч хаяагүй их ачаандаа түүртэлгүй урагшилдэг хатан тэвчээр, аль тавдугаар ангид үзсэн хичээлээ жаран жилийн дараа ч мартаагүй байгаа сийрэг ухаанаас нь үргэлж дэргэд нь байгаагүй ч эмээгээсээ ихийг сурч, амьдралын ухааныг ойлгож, хүн явах ёсны учрыг ухсан юм.

Ухаан орсон цагаас минь эмээ л байсан болохоор залуу зандан нас, хүүхэд ахуйн талаар нь ээжээс л бага сага дуулсан төдий. Ижий нь багад нь бурхан болсон эмээ минь өнчирч, эмээ өвөө хоёр дээрээ хүн болжээ. Ой сайтай, сэргэлэн цовоо, номонд гаргууд байсан ч сургуульдаа үргэлжлүүлэн сурч чадалгүй хөдөө үлдсэн эмээ минь цаашаа сураад, дээд мэргэжил эзэмшсэн бол магадгүй ардын их хурлын депутат, аль эсвэл эрдэмтэн доктор мундаг хүн болох байсан гэж би итгэдэг юм. Анхны номоо гаргасаны дараа баяр хүргэн утсаар хэлсэн үгэнд нь сэтгэл уярч, нулимс унагасанаа нуухгүй. Надад бичиж өгөөд цээжлүүлсэн ч тийм уран цэлмэг, утга яруу үгс торохгүйгээр ундран гарахгүй биз. Хүүхдүүдээ багад нь аашлахдаа хүртэл хараал зүхэл урсгах бус харин толгой холбон шүлэглэх мэт өгүүлдэг байсныг ээж минь одоо ч гайхан ярьдаг.

Ид насандаа ханиа зуурдаар алдчихаад хамгийн бага нь өлгийтэй нялх арван хүүхэдтэй хоцорсон эмээ минь тэднийгээ хүний зэрэгт хүргэх гэж өөрийгөө умартан зүтгэсээр өдий хүрч. Одоо л чухам хөл хөсөр, гар амар суух ёстой гэтэл тэгсэнгүй, ээж эмээ гэх хүндэт үүргээ хүлээн амьдралын их аянд амрах завгүй урагшилсаар. Бага байхдаа хааяа олдох тав арван төгрөгийг цуглуулж эмээдээ зөөлөн чихрийн цуглуулга авч өгнөө гэж мөрөөддөг байсан зээ охин нь нас биед хүрсэн хойноо ч тандаа олигтойхон бэлэг өгч амжаагүй л явна. Тиймийн учир сэтгэлийн үгээ хэлхэн таныгаа бага боловч баярлуулахыг хүссэн нь энэ.

Арван сар хэвлийдээ тээчихээд алаг хорвоод хүн болгон ирүүлэх гэж үхэл амьдралын зааг дээр тэмцэлдэн авчирсан гурван  сайхан үрээ өсгөж торниулсан нагац эгч нартаа үрийн зулай үнэрлүүлж, ачийг нь хариулахын төлөө өргүүлсэн эмээгийнхээ сүү шиг сэтгэл, салж төвдөхгүй баривчийг нь үнэрлэн уйлж өргүүлсэн айлынхаа гадаа сэмхэн уйлж явсан ч авна гэж ам нээгээгүй ухаан тэвчээрийг нь бахдан биширдэг би. Хүн хүндээ өөрийнхөө үрийг байтугай хиртэй төгрөг өгөхөөс харамладаг байхад хайраар тээн төрүүлсэн хүүхдээ өгнө гэдэг агуу сэтгэл. Энэ насандаа эмээ өөрийн биедээ үнэтэй цайтай юуг ч наая гэж бодолгүй, өрөөлийн л төлөө зүтгэж яваа гэдгийг гэрчилнэ. Энэ сэтгэлийг нь өвлөн уламжилж, бусдад түгээж явах үүрэгтэй нь үр ач нь болсон бид. Үүнийг ухааруулж чадсан нь бидэндээ өгсөн хамгийн үнэтэй өв юм даа.

Хайртай гэж ам дүүрэн хэлэх мөртлөө таныхаа талаар даанч багыг мэддэг өөрөөсөө одоо ичнэм. Таны тухай бүрэн дүүрэн илэрхийлэн өгүүлэх гэхэд миний холбох хэдэн үгс жулдана. Эрдэм чадвартай, ухаан төгөлдөр эмээгийн салаа мөчир болон дэлгэрсэн хэрнээ хэлэх гэснээ бүрэн дүүрэн, утга бүрэн илэрхийлэх гэж ядах миний оронд эмээ минь байсан бол хүмүүсийг ангайтал бичих байсан гэж итгэдэг.

Хайртай гэж ганц удаа чангаар хэлж үзээгүй ч жилээс жилд жижигрэн намхарч, үр ачдаа хайраа зориулсаар өрөөлийг ирлэн өөрөө элэгддэг билүү шиг мөлийж яваа эмээгээ харах бүр сэтгэлд хайр талархал огшин, зүрхэлж хэлээгүй үгээ харцандаа шингээн, нүд дүүрэх нулимсаа чимээгүй залгидаг.  Хэзээ хойно хожимдсон үед нь биш яг одоо л танаараа хичнээн их бахархаж, хайрлан хүндэлж явдгаа хэлье.

Намрын ууланд буга урамдахыг сонсоорой.

Намайг ухаажихыг үзэх гэж та минь урт наслаарай.

Ижий гэж дуудах бүртээ баярладаг

Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла.

Сэтгэгдэлүүд:

1. ЗОРИГТ8 | 2009-10-20 16:19:17
Дундговийнх юм уу чи...

Миний ээж тэмээчин гээд дуу л гоё доо
2. Дон Кихот | 2009-10-20 16:31:36
3. Усхан | 2009-10-20 16:32:52
Сайхан эмээтэй юмаа.
Эмээгээ хайрлах чиний сэтгэл ч сайхан.
4. uzeghenq (зочин) | 2009-10-20 16:37:11
ehelsenee duusgaldaa honey

nuguu baishin yu bolson be?
bas bolzoo?
5. dosu | 2009-10-20 16:37:25
achtai buyantail hun bn da chiher tegd avj uguuchee chi
6. freestyle529 | 2009-10-20 16:43:31
Зоригтоо би дуу хуурын нутагт төрсөөн.

Хэлтэрхий чи умшжээ.

Усхан тэр үнээн. Сэтгэгдэлд чинь баярлалаа. Дулаахан байлаа.

үзэгхэн дуусганаа хүүхээ. Аль алийг нь дуусгаж л таараа. тэвч итгэж хүлээ. хэ хэ.

досу авж өгсийшдээ.
7. Nyamka | 2009-10-20 16:50:11
Дуу хууртай сайхан газрын зохиолч мээнэ гоч нийтлэл болжээ амжилт
8. 5nbuudal | 2009-10-20 16:54:57
ene hvmvvs ingeed emee owoogoo bicheed baidagiin ataarhmaaraa nadad ali 1ni baisan bol goe baihgvi uy
9. freestyle529 | 2009-10-20 17:00:17
Бас нэгэн зурагчаан баярлааа чамд.

5нбуудал бахархах юмтай би азтай хүн гэдгээ чиний сэтгэгдлээс бас мэдэрлээ.
10. tuk (зочин) | 2009-10-20 17:11:03
Удам бүү алд гэж тэр сайхан эмээгийн яс, цусны хэлтэрхий ийм байлгүй ч яахав. Цоглог дүү шүү
11. freestyle529 | 2009-10-20 17:16:17
Дук ямар сайхан үг вэ. Тэгж бодогдуулж явбал болох нь тэр. Баярлалаа.
12. tungaamnh | 2009-10-20 17:29:06
эмээгээ саначихлаа
13. becky_p | 2009-10-20 20:53:27
ёстой мундаг охин шүү. сайхан бичжээ. би ч бас эмээгээ саначихлаа. өвөр дээр нь эрхэлж өссөн дөө
14. Namar (зочин) | 2009-10-21 01:41:57
Emeetei baih uneheer saihan shuu. Ter saihan uye 10 nas hurtel mini l urgeljilj dee. Eejiigee amid baihad emeegee delhii deerh hamgiin sain hun gej boddog baij bilee. Odoo eej ch ugui, emee ch ugui bolson hoino 2-uulaa l alt shig humuus baij gej boddog bolson.
15. Дон Кихот | 2009-10-21 09:23:36
эмээгийнхээ авьяасыг өвлөөд авчихсан юм байна. эмээгээ өдөр бүр баярлуулж яваарай.


мань нь уншаагүй байсиймаа



танай эмээ хип хоп үглэх болуу
16. chimgeeitgel | 2009-10-21 11:56:54
үнэхээр сайхан бичжээ.
17. urnaa (зочин) | 2009-10-21 12:24:33
neeree uneheer goy bichjee setgeld hurtel
18. bolorka83 | 2009-10-21 15:00:00
samsaa sharhiarad l unshlaa ,, minii hubid emee gedeg bas aguu hun bsan yumaa ..
19. LuZa | 2009-10-21 15:08:24
Эмээгээ саначлөө
20. sanji (зочин) | 2009-10-21 19:30:14
goy bichjee..,neeree jijgee nugoo nuutsiin tulhuur tailagdah bologui yu,bas bolzooooooooo..tesen ydan huleeyaaa.
21. M8HXHACAH | 2009-10-22 08:42:04
Найз нь 2 сайхан эмээтэй хүн дээ. Миний 2 эмээ нас чацуу шүү хэхэ. Сонин байгаа биз.
22. ss_gogo | 2009-10-22 09:24:40
ухаантай сайн охин шүү эмээ нь чамаар бахархдаг гэдэгч итгэлтэй байна аа
23. lover_girl | 2009-10-22 18:44:04
Эмээгээ дандаа санадаг юм өө. Чи нээрээ гоё бичих юмаа. Удахгүй нэрт зохиолч болох байхаа. Одоо нэг тууж юмуу роман бичүүл гэллүү хэхэ за би ч юугаан мэдэх билээ дээ.
24. SSunday | 2009-10-23 01:39:05
Эмээгийнх нь уран цэцэн үгс чамд удамшиж өвлөгдсөн юм байна шд, хэхэхэ.
Эмээ нь урт насаож удаан жаргах болтугай.
25. freestyle529 | 2009-10-23 08:51:25
баярлалаа та нартаа. өөрт байгаа сайн гэх бүхэн нь дээрээс уламжлагдаж ирсэн гэж бодож талархаж явдиймаа.
26. snowflakes | 2009-10-23 15:44:28
emee n urt nasalj udaan jargaj, uxaantai ur achaa xaran bayasaj yavagee.
27. asral (зочин) | 2009-10-23 19:41:13
romantik.blog.banjig.net
ene blog deer baigaa zarim zohioluud chinii zohioluud 2 zarimdaa yag adilhan sanaa tustei yum bicheed baihii. Ter blogiin Tsasan hatan gedeg zohioliig unshij baihad tsonhoor neg huuhed gantsaaraa toglohiig haraad ochij avch aavtai n taniltsaad l, har tamhi tatdag zaluu huuhnee haramlaad geh meteer chinii neg zohioltoi ih adilhan yum garch baina. Adilhan setgedeg humuus bololtoi.
28. asral (зочин) | 2009-10-23 19:49:08
chinii Zaya gedeg uguulleg deer gardag shig yum baina. Hallun kofe bariad tsonhon deer ochood ene ter geed
29. freestyle529 | 2009-10-26 08:44:37
Тэгвэл хэн нь эхэлж хэн нь сүүлд бичсэнийг л харчихгүй юу. хэхэ. давтагдса санаа аль байхыг тэр гэхэв дээ.
30. Lily | 2009-10-26 08:49:11
unshmaar l ba ih urt yumaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.