Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө

  Намайг дуудаж сэрээсэн

Гэгээн өглөө сайн байна уу?

гэж хүүхдийнх шиг цангинасан хоолойгоор дуулан, нугалаастай дэрвэгэр хормойгоо сэвэлзүүлэн, чигчий хуруунаас нарийхан гадсан өндөр өсгийт дээрээ тэп тап дэгдэн үсэрсээр ажилдаа үсрэн орж ирнээ. Хоёр салаа хуваагаад толгой дээрээ боосон үс минь эвэр шиг сагсалзах нь хурдан морины гоёлж боосон дэлийг санагдуулан, бариу хувцасны цаанаас булталзах гэдэс минь уяж сойсон морь бишийг мэдэгдүүлнэ. Цаг бүртгэдэг машинд хуруугаа болгоомжтой наахуй баярлалаа гэж манай биш хэлээр хэлэхэд нь "Би харин чамд тайнк юү" гэж орилсоор ширээнийхээ ард, хар сандал дээрээ лаг хийтэл суухад тохиргоо нь алдагдсан тэр минь "бюуун" гээл намсах нь хөгжилтэй. Энэ үед тийм ч зохистой бус хувцасласан намайг дарга минь эвгүйхэн харахад би шал тоохгүй уруул өнгөлөгчөө гарган хэргээр тольдож баахан нялангаа мээсэнжрээ хамгийн түрүүнд асаанаа.

Ингэмэгц хийх ажил намайг дарж алъя гэж уухайлан нэгдэж дайрахад би дөрвөлжин хар, пиндгэр улаан хоёроо урдаа бариад "Арслан байвал алалдан тэмцэлдье" гэж шалихгүй нарийхан хоолойгоороо бархиран чарлаж, уршигт муусайн цааснуудтайгаа дээр доороо оролцон, нэхий дээл байсан бол гэрийн халаад болон сэмэрч элэгдтэл үзэлцсээр нэг мэдэхэд нар хэвийнэ. Шингэх нарны туяаг харамсалтайяа нэг харахад тэр нарны сүүлийн туяа даргын минь халзан толгой дээр ойн наадахад "Энэ бол сийрэгшил" , үгүй ээ "Энэ бол сийрэгшилтийн үр дүн" гэж бодон санаа алдана. Учир нь тэр дөнгөж гуч гарч яваа эхнэргүй ганц бие залуу билээ. Гэхдээ би түүнийг рекламдахгүй, учир нь тэр бол муухай ааштай, мугуйд зантай, мууд дээрэлхүү, надад эрэлхүү, даргад дорой байж мэдэх л хүн.

Эцсийн эцэст би өөрийнхөө тухай ярих ёстой учир, түүнийг өөрийнх нь ертөнцөд үлдээж, өөрийнхдөө эргэн ирэхэд намайг бас л ажил дарамтлан далласаар дуудсаар, араас нь хүмүүс нэхсээр шаардсаар шавдуулсаар, би зугтаасаар, гүйсээр, блоогдсоор, мартсаар, стрээстсээр, сүүлдээ нэг нүдээрээ ч үзэхээ болино. Тэгээд шууд хоёр нүдээ бүлтийлгэн хийж эхлэнэ. Ингэх нь яг л ид нойрон дундаа харанхуй шөнө босоод хаана ч нисч байж мэдэх шумуулыг алах мэт зүдэргээнтэй, ядаргаатай, ядралтай, гэхдээ дууссан хойноо баясалтай, жаргалтай. Тэгэх зуураа блооогоо байн байн эргэж тойрч, хаалга үүдийг нь онголзуулж, нэг зөөлөн хааж, ууртай үедээ савж, бичлэг нэмэх гүйж тойрч гүйж, тонгочиж харайж, уйлж унжиж, инээж хөхөрч, айж ичиж арай гэж дуусангаа үе үе тэсгэлгүй нээж хүн амьтан юм бичиж үү гэж шалгаж, бичсэн байвал уншиж, уншсан хойноо баярлаж, заримдаа уурлаж, заримдаа гомдож...Ер нь бол баярладаг гэдгээ хэлэхэд таатай байна. Гэхдээ уншчихаад таалагдаагүй байхад "чи тэнэг " гэж бичээгүй хүмүүст үнэндээ баярладаг шүү гэдгээ энэ завшаанд мэдэгдэхэд таатай байна. Тэгж хүн гомдоосноос хэлээгүй гарчуул том буян билээ.

Анх яг юуны тухай ярих гэж эхэлснээ одоо санахгүй байна. Гэхдээ гол нь бол миний мэдрэл туйлдаа хүртэл хөвчирсөнийг ойлгуулах гэсэн юм бол уу даа. Одоо бол яг л татсан нум шиг болчоод байна, нэг л хүрэхийн бол тасарч ч мэднэ, тавих гэж бодоогүй сумаа ийш тийшээ хамаа намаагүй харвачихаж ч мэднэ. Энийг мэдрэлийн ядаргаа гэнэ үү, солиорол, элийрэл, балайрал гэнэ үү таны шийдэх хэрэг. Харин яг энэ бичлэг news.mn дээр нэг мэдэхэд явж байхийм бол би хичнээн арван хүнээр хараалгана гэдгээ тодоос тод мэджийнэ. Азаар банжигийг уншигч олон  минь уужуу дотортой, өр зөөлөнтэй, тоглоом даахдаа дээд зэргийн, хошин шогийн мэдрэмж нь тултлаа хөгжсөн болохоор би санаа зовох ч үгүй нийтлэх товчийг дарах гэж байна.

Дарахаасаа өмнө юу хэлэх вэ гэхээр мэдрэлээ сайжиртал бичиж ч магад, бичкү ч байж магад. Бичкү шүү гэх гэхээр гэнэт сайхан ааш хөдлөөд, дур хүсэл оволзоод ирж нэг мэднэ. Бичнээ гээд хэлчихээр алалцах тулаандаа ялагдаад, ядраад, алжаагаад, зүдрээд, зовоод, эсвэл толгой нь хоосроод, тэнд нь бүр юм ярихаар цуурайтах хэмжээний болоод чадахгүй байж ч мэднэ. Юмыг яаж мэдэхэв гээд хаяагаа манаж хоёр үзүүртэй бичлэг хийж байгаан.

Одоо намайг дагаад дуулаарай.

Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу? Хоолойгоо гол нь сайн цангинуулна шүү.

 

Сэтгэгдэлүүд:

1. 5nbuudal | 2009-10-22 12:06:23
he he taiwan bai ho het ih stress ch saini dohio bish shvv de
2. Дон Кихот | 2009-10-22 12:06:58
намайг дагаад цэнгэ цэнгэ гэж сэрээчээ
3. freestyle529 | 2009-10-22 12:09:51
5нбуудлаа яг л ийм болчоод байгаан.Яг та нарыг уншжийхад үсээ сэгсийлгээл өрөөн дотуураа гүйж байлаа ш д.

Хэлтэрхий яаж мэддийн. гэгээлгээр л сэржийшд. зүгээр байгаарай айн. ха ха.
4. Nini | 2009-10-22 12:12:16
Хахахахаха
5. freestyle529 | 2009-10-22 12:17:10
Нини эгч минь,та минь л аягүү зөв хүлээж авжийшдээ.
6. LuZa | 2009-10-22 12:36:16
За тэгүүл Гэгээн өглөөг сэрээсэн сэргэлэн Луза сайн байна уу гээд дуудаарай. Би өнөөдөр гэгээн өглөөг дуудаж ацарсын хихи
7. freestyle529 | 2009-10-22 12:43:57
Өө Луузаахаан мээн, өө хонгор мээн чи надад гэгээн өглөө ацаржийдаг. Би өглөөг өөрөө ирж гэж боджийдог. Энэ ах ламын ухуулаг шүү. хэ хэ. За гялайжийнаа.
8. dashka (зочин) | 2009-10-22 13:00:00
Тэр ч тийм шүү. Гэхдээ "Нууц"-аа гүйцээхийг бодоорой, хүлээж бгаа шүү гсн
9. Emma_new | 2009-10-22 14:15:15
whahahaha, ¸ñòîé õºãæèëòýé. Òýð íóãàëààñòàé äýðýâãýð õîðìîé, ÷èã÷èé õóðóóíààñ íàðèéõàí ºñãèé, äýýø ñîéæ áîîñîí 2 ¿ñ ¿¿. Òýãýýä ë ºðººí äîòóóðàà äèï äàï ãýýä ã¿éãýýä áàéíà ãýë ¿¿. Íàéç àà ÷è ìèíü ìºí ¿¿ kkkkkkkkkk
10. freestyle529 | 2009-10-22 16:40:12
Дашка яг хэлээл дуусахаар...хэ хэ.

Эмма яг мөн. Чиний төсөөлөлд байгаа хүн чинь яг би мөн.
11. dosu | 2009-10-22 16:45:25
us mus bol hahin saihan ain
12. freestyle529 | 2009-10-22 17:04:21
Өө тэрийг бол майр бэлдийшдээ. Нэг талдаа гэхэд л арав гаруй боолт хэрэглэж байж эгц дээшээ босгоно айн.
13. Баяраа | 2009-10-22 17:16:12
Их мэдрэмжтэй бичдэг шүү чи! их л инээлээ өөр яасан ч гүй гсн инээгээл байлаа
14. freestyle529 | 2009-10-22 17:25:48
Баяраа элийрч балайрах зуураа чамайг инээлгэх нь нэр төрийн хэрэг байлаа. Тайнкс.
15. tungaamnh | 2009-10-22 17:42:08
яаанаа энэ хүнийг би
аргагүй ч юмуу даа
16. Баяраа | 2009-10-22 17:50:58
Өөхөө бас хүн явуулаастай ай?
Зурагтай чинь баахан ярилцлаа ш дээ сая би яагаад намайг цаашлуулаад байна чи айн гээл...
17. freestyle529 | 2009-10-22 17:51:02
Юу нь аргагүй ч юмуу даа гэж?
18. freestyle529 | 2009-10-22 17:52:15
Би болж өгвөл намайг гэсэн хүнийг цаашлуулах биш наашлуулах л санаатай байдийштээ Баяраа минь. Аль зурагтай тэр үү? Дуу дуулж байгаа мөн үү? Мөн бол сайн. Ганц гайгүй гарсан нь юм байгаан.
19. Баяраа | 2009-10-22 17:55:55
Цаана нь газрын зурагтай...
Чи нэг гараа дохисон байрлалтай
( за юум гэдэг бол ...) гэжаагаа юм шиг ккк
20. freestyle529 | 2009-10-22 17:58:56
За ёстой гүн бодолд автсаан. Хаана хэзээ яажийгаад юун газрын зурагны урд, юу руу, яах гэж дохисон зураг яахаараа чамд байгаам бол?
21. tungaamnh | 2009-10-22 18:31:51
аргагүй ээ ажил ихтэй байгаан гэжаагаа санаатай
22. molor | 2009-10-22 18:38:28
хахаха, ёстой хөөрхөн бичиж. фелетон бичдэг болоо юу л гэж бодлоо ш д
23. lover_girl | 2009-10-22 18:41:30
Хэхэхэхэ манай хүний үг хэл нь улам л хурц болоод үнэхээр л мэдрэл нь дээд цэгтээ хүртэл хөвчирсөн байжээ. Би дагаад яг хөвчирөх гэж байна ш дээ. Маргааш өглөө л хөвчирхөөрөө энэ дууг чинь яг радиогоор явдаг хүүхэд шиг цангинатал дуулнаа хөө.
24. Баяраа | 2009-10-22 18:41:40
Ямарч байсан мик барьчихсан чи тайрмал үстэй,аан цаана жаазнууд байх шиг бна!
25. LuZa | 2009-10-22 18:42:47
Фрий нөгөө номын нээлтний үеэр тавьжийсан зураг байна. Баяраах наад нүдээ нүдээ
26. Rush | 2009-10-22 18:45:36
hahaha savaagaad haychdag yum bna,........ mair ajil stressbolii boli amar gesss kkk
27. Rush | 2009-10-22 18:46:17
oo baahan buruu bichij boli boli amar gejaagan shooo
28. EmInEnT | 2009-10-22 18:48:09
энэ зургийг нь авлаа шүү хайж байсан зураг энд явж байдаг байна шдэ
29. EmInEnT | 2009-10-22 18:48:39
өө авч болохгүй байна би яаж авах уу
30. SSunday | 2009-10-23 01:44:21
Харин би нарыг үнэхээр мундаг гэж боддог шд. Завгүй их ажлынхаа хажуугаар ийм их зохиол бүтээл, нийтлэл бичээд л, хэдийд нь амжуулдаг юм бэ дээ гэмээр. Залуу халуун насны эрч хүч аргагүй л мэдрэгдэж байна дааа.
Үндсэн ажлаа орхигдуулж болохгүй шүүү.
31. freestyle529 | 2009-10-23 08:48:10
Тунгаа аа зөв зөв.

молор тайнк юү вээри маач.Өөрийнхөө байгаа байдлыг л үг үсэггүй бичлээ ш д.

Лоовэр дуулахдаа гол нь сайн цангинуулах хэрэгтэй.Яг уг дууг нь бодоол. Тэхээр би түрнээ.

Баяраа өө золиг гэж. Тэрийг чинь хараагүй удчиж. Миний зураг бас чамд байнаа? Тэрийг байлгаж юугаа хийдийн.

Луза харин тийм байна ш д. Чамайг хэлэхээр л саналаа.

Рааш болий болий гэхээр нь эрхэлжийнүү гээл гайхлаа ш д. хэ хэ. амарнаа.

Эминент мээсэнжэрт ороол авчаач.

Өө Сандэй эгч. Мэдлээ гүйцэтгэе. хэ хэ. Ажлаа алахгүй ээ. Залуу юм болохоор ичсэн нүүрэндээ гүрийжийшд. хэ хэ.
32. freestyle529 | 2009-10-23 12:32:40
Хараад байсан чинь Лоовэрийн сэтгэгдэл яасан эвгүй ийн. "Би яг дагаад хөвчрөх гэжийнэ. Маргааш хөвчрөхөөрөө дуулна" гээл. ха ха. Нэг л их хөвчирсөн хүн.
33. becky_p | 2009-10-23 12:32:52
hehehe, yostoi neeree setgel sergeesen bichleg bna. bi daanch oird iim saihan tsanginuulan duulah duu sonsoogui udsan bnaa. ugluu sereel za yaj ornoosoo bosh ve gej boddog bolsii shd. end aimar huiten yum. margaash ugluu neeh saihan tsanginuulaad bosii baiz. teguul oyun uhaan huvchirch deed tsegtee hureh magadgui yum bna
34. freestyle529 | 2009-10-23 12:39:27
Бээки хүүхэн минь ээ ядаж чинийхээ сэтгэлийг сэргээсэн нь яамай шүү дээ хө. Хөвчрүүлэх хэрэгтэй. Хөвчирцгөөе. хэ хэ. Маргааш өглөө шууд цангинаал хөвчрөөл эхэл.
35. bomberder | 2009-10-23 14:00:03
narny gereld gayalalzsan
gegeevch tsonhnuud sain bn uu
unuudur uneheer saihan nartai udur bn sho
36. Усхан | 2009-10-23 20:19:28
Намайг дуудаж сэрээсэн гэгээ өглөө сайн байнуу хэхэ орой болж байхад ингээд дуулж байдаг. Өнөөдөр ч сайхан өдөр байсан шүү.
сэтгэл сэргээд л явихлаа.
37. BMR | 2009-10-23 23:43:24
хэхэ биеэ сайн бод оо фрий мээн
38. miiish (зочин) | 2009-10-25 12:40:35
хэхэхэ фрий эгч ээ ёстой гоё бичлэг бн. та ч аймар завгүй гүйдийн бн даа. надаа ч гэсэн бөөн эрч хүч амтагдчихлаа. хичээлээ хийдэг хэрэг ээ хэхэхэ
39. ACC5 (зочин) | 2009-10-26 12:03:53
Гэгээн өглөө сайн байна уу.
Фрий сайн уу?
40. Rory | 2009-10-26 15:34:30
Хэхэхэхэ хөөрхөн жижгээ сайн байнуу
41. amgaa (зочин) | 2009-11-03 11:13:19
Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.