Хаалга

  Хаалганы түгжээ тор хийнэ. Тэгснээ тас хийтэл хаагдана. Удаж удаж арай аяархан торжигноно. Тэгээд чимээгүй болно. Тэгэх бүрт хүн ирэхийг хүлээсэн жаахан хүү сэртэсхийнэ. Өндөр хүрэн хаалган дээрээ гүйж очоод чихээ наан хэсэг чагнана. Бүлтгэр нүдэнд нь одоо хаалга онгойх нь уу гэсэн горьдлогын оч дэндүү гэмээр тод асаад мөдхөн унтрахад мөрөө унжуулан хөлөө чирэн өрөө рүүгээ зүглэнэ.

Өглөө нар мандаж амжаагүй байхад үүрийн цагаан гэгээнээр хацар дээр нь ээжийнх нь халуун хошуу нэг хүрээд, нойрон дунд нь алга болно. Сэрээд хармагц гурван өрөө том байрандаа жаалхан хүү гав ганцаархан үлдсэн байдаг ч ёс юм шиг өрөө өрөөгөөр ээжийгээ дуудан эрж явна. Өдөржин өөртэйгөө л байхдаа өөрийнхөө хоолойг сонсдог нь энэ л үед. Аавыгаа бол бүр ч цөөхөн харна, тэгэхдээ аав нь ихэвчлэн зурагт үзэж, тоглох гэхээр завгүй гэж ундууцана.

Зоригт гэдэг нэрэндээ зохиогүй хулчгар нүдээр өрөөний өнцөг булан бүрийг сэжиглэнгүй харж, өчүүхэн чимээ гарах бүрт бондгос хийтэл цочин, нар жарган харанхуй болсон хойно бүр их айвал цонхныхоо дэргэд сандал дээр гаран зогсоод нүүрээ наан гаднах ертөнцийг уйтгарлан ширтэнэ. Айлын хүүхдүүд хоорондоо тоглохыг, аав ээж нь эрхлүүлэн баясахыг, бүр золбин бяцхан гөлөгнүүд хүртэл сүүлээ модгонуулан нэг нэгэнтэйгээ өнхрөн ноцолдохыг атаархан харсаар нэг л мэдэх удтал хүлээсэн хаалганы түгжээ дуугарч, танил хөлийн чимээ сонсдоход хүү баярлан гүйж очоод ээждээ үнсүүлнэ.

Гэвч энэ гайхам мөчийг хүртэл хүлээлт даанч удаан дуусашгүй атлаа баярт цаг хором нисэх мэт өнгөрч нэг л мэдэхэд нойрны ертөнцөд умбана. Жаалхүү ганцаараа түгжигдэн үлдэхээс өдөр ирэх тусам улам бүр дургүйцэх болсныг завгүй томчууд даанч үл анзааран хаалгаа түгжээд явж одоцгооно. Хүн бүхэн баясан хөгжих хаалганы цаадах ертөнцөд хөл тавихыг хичнээн хүсэвч хаалга цоожтой гэх хяслант шалтгаан бий.

Хэзээ ч билээ эмээгийнхээ хашаанд харсан уяатай нохой мэт гурван өрөөний хооронд холхиж, тоглож, гүйж уйдаад гадагшаа гарахыг тэсгэлгүй ихээр хүсэх болсон ч өнөөх л цоожтой хаалга заяагүй нохойг гасалтал хойш татах гинж мэт хүүг хориглосоор. Гэвч нэг л өдөр аав нь гэрийнхээ түлхүүрийг орныхоо хөлд унагачихсан нь үлгэрийн мэт тэр гайхамшигт гадаад ертөнцийг үзэх боломжийг хүүд олгожээ. Жижигхэн мөлгөр шар түлхүүрийг гартаа барихад бяцхан зүрх нь морьдын төвөргөөн шиг түчигнэн цохилж, өөдгүй муу цоожыг үүгээр онгойлгон гарна гэхээс тэсч ядан дэвхцэж, гүйж хараймаар бодогдоно.

Хүү өөрийнхөө суудаг жижигхэн цагаан сандлыг хаалганд шахан тавиад дээр нь гарч зогсоход өндөрт байх хаалганы түгжээнд яг хүрч, булцгар гараараа түлхүүрийг цоожинд шургуулаад хэдэн арван удаа харсан үйлдлийг анх удаа өөрөө хийн, хаалганы түгжээг онгойлголоо. Урьд нь хэзээ үл давагдах саад мэт дүнсийн хүрлийдэг байсан том хүрэн хаалга түүний нүдэн дээр чахран онгойж, үл таних гадаад ертөнц түүнийг даллан дуудах нь тэр. Аль хэзээний хувцсаа өмсөж бэлдсэн жаалхүү хаалгаар гараад хаамагц "Одоо чамайг оруулахгүй" гэх шиг тасхийтэл хаагдлаа.

Хөөрч баярлан, итгэж ядсан хүү, удтал хүлээсэн эрх чөлөөний амтыг мэдрэх гэж шатаар унах шахам яаран бүдчин гүйсээр, орцны онгорхой хаалгаар гадаа гарахад цав цагаан дэлхий нүд гялбуулан угтаж, хүйтэн жавар шинэ амтыг мэдрүүлэн хацрыг нь чимхэх шиг хайрлаа. Өчигдөрхөн орсон цасан дээр дураараа гүйж, цасаар бөмбөг хийн өрж, шидэж, удаан харсаар дасал болсон гөлөгтэй хөөцөлдөн гүйж, тэгсээр нэг л мэдэхэд тоглоомын талбай эзгүйрчихлээ. Жаалхүү гэнэт айж эхэлжээ. Харанхуй болмогц түрүүхэн найрсаг, дулаахан байсан гадаад ертөнц хүйтэн хахир болж, ээжтэйгээ хөтлөлцөөд явдаг байсан газрууд нүдэнд үл үзэгдэн алга болж, өөрийнх нь айдаг харанхуй хаа сайгүй нөмрөн авчээ.

Даарч хөрсөндөө гоожих нусаа шорхийтэл татсаар орцны хүнд төмөр хаалгыг хэн нэгэн нээхэд хажуугаар нь шурхийн гүйж ороод араас нь хөөх мэт санагдах харанхуйгаас зугтаан нэг мэдэхэд хаалганыхаа дэргэд ирчихсэн зогсож байв. Жаалхүү нударгаа зангидан, өнөөх аймшиг өөрийг нь гүйцээд ирэхээс урьтан орох гэж хаалгаа нүдэх авч хэн ч онгойлгож өгсөнгүй. Өлмийгөө өргөн өргөн хичээвч өндөрт байх цоожинд тэр хүрсэнгүй, тэгээд ч халаасаа ухтал аавынх нь түлхүүр байсангүй. Магад тэр хаячихсан, үгүй бол ерөөсөө авч гарахаа ч мартсан байж мэднэ.

Жаалхүү гэрийнхээ хаалганы хажууд харанхуй мухарт шигдэн суугаад хэзээ ч юм ирэх ээжийгээ хүлээнэ. Өмнө нь түүнийг гадаад ертөнцөөс тусгаарлаж байсан өөдгүй муу цоож одоо түүнийг оруулахгүй хориглоно. Дахиад л цоож түүнийг дийлчихэж, ганцхан удаа хүү түүнийг яллаа гэж бодсон нь алдаж. Дэндүү удаан тоглосоных ядарч, ходоод нь хоол нэхэн хоржигонож, өмнө нь эрх чөлөөгүй уйтгартай нүх мэт санагдаж байсан гэрээ санан, ээж аавыгаа дуудан уйлмаар бодогдоно.

Тэр шөнө хүүгийн ээж бүр оройтож ирсэн юм. Тэгээд харанхуй буланд суугаа чигээрээ унтчихсан хүүгээ олоод ихэд гайхжээ. Хүү нь үг сүггүй халууран ээжийгээ айлгаж айлгаж, хоёр хоног хүүгээ сахин дэргэд нь өнжжээ. Жаалхүү хэзээ ч эдгэрмээргүй санагдаж, үргэлж ийм л байгаасай, ахиад хэзээ ч ганцаараа үлдэхгүй, амьдрал нь гэрэлтэй баяртай байгаасай л гэж хүснэ. Гэвч гурав хоногийн дараа ахиад л ганцаараа.

Гучин жилийн дараа. Тэр мөн л ганцаараа, гурван өрөө байрныхаа дассан нам гүмд өөрөө өөртэйгөө ярина. Хаалга түгжээтэй хэвээр, харин ялгаа нь тэр одоо онгойлгож чадна. Гэвч цоожтой хаалгандаа дэндүү дассан тэрээр түгжээтэй амьдралдаа хэнийг ч оруулж үл зүрхэлнэ. Ээж нь оройтсон ч гэлээ ирэхгүй, аав нь ховорхон ч гэсэн үзэгдэхгүй , харин хүү айхаа нэгэнт больсон. Анир чимээгүй амьдрал нь өөрт нь таалагдана.

Зоригт нэрэндээ дасаагүй аймхай нүдтэй залуу амьдралынхаа хаалгыг тас цоожлоод, мухарт шигдэн сууна. Цоожтой хаалга ахиж нээгдсэнгүй.

Сэтгэгдэлүүд:

1. Nini | 2009-10-26 17:31:23
Ай даа. Иймэрхүү амьдрал олоон байгаа даа
2. khulan (зочин) | 2009-10-26 17:31:48
1t shuuuuuuuuuuuuuu


minii egchee yamar evgui yum be
bi bas bagadaa dandaa tsoojluuldag bsiishd estoi aimar
3. khulan (зочин) | 2009-10-26 17:32:41
ooo negt gsn ninigees 24 sekundeer hotsorchij lolz
4. freestyle529 | 2009-10-26 17:36:07
Нини эгч би гэхдээ дүүтэйгээ үлддэг байсан болохоор ямар байдгийг нь үнэндээ мэдкү л дээ. Би хоёр бол гэрээ нураагаад үнэн гоё л байдаг байсан.

Хулан хэ хэ хоцорчиж. Нээх сонин юм бичээд хаялаа би тэ.
5. Rory | 2009-10-26 17:44:29
Хэхэ би лав ээж аавыг ажилдаа явангуут болкон дээрээ гараал орилж өгдөг байсаан. Өвөл бол тэгээд гацар мацар нь хөлдөх шахсан амьтан гэртээ ганцаараа ороол. Орой болонгуут цонхон дээрээ гараал ээж хурдан ирдэг ч болоосой, аав ажлаасаа ирдэг ч болоосой гээл дуулаал хүлээгээл хэхэ
6. freestyle529 | 2009-10-26 17:51:16
Rory гоё сэргэлэн цовоо, үлгэр жишээч байдлаар хүлээдэг байжээ. Гэхдээ би хүүхдээ болж өгвөл ганцааранг нь цоожилж үлдээхгүй л гэж боддийн.
7. Rory (зочин) | 2009-10-26 17:55:28
Харин тиймээ. Эвий нялх амьтныг ганцааранг нь үлдэчихдэг санаа зовоод сууж чадку байлгүй дэээ
8. khulan (зочин) | 2009-10-26 17:56:48
harin tiin aimaar hotsortson bnshdee
bi lav huuheldei kino uzee l shan suudag blaa
9. tungaamnh | 2009-10-26 20:17:43
үр хүүхдээ балчир гэлгүй хүн анхаарч анзаардаг байх ёстой юм шигээ.....
10. Сарнайха | 2009-10-26 20:23:57
юү тарина түүнийгээл хураана гдг шиг хүүхэд ч бас ялгаагүй бхын дөө
Фрий бас л үнэхээр сайн бичдэг хүүхэд шүү
11. molor | 2009-10-26 20:31:44
би яг ийм нэг залууг танихийм бна
12. alchemist | 2009-10-26 23:05:13
eee yamar orovdoltei um be
13. monoko_nomuka | 2009-10-27 00:36:52
goe boljee ta ch ih avyastai shu yaj tani shg ingej bichdeg bolnoo...
14. alchemist | 2009-10-27 01:11:57
banjigt bichdeg, bichihiig orolddog humuus mash ih bdg, gehdee unshij baihdaa oguulleg dotor ortol setgel tatmaar bichdeg humuus gariin 5 huruunaas baga bdg um, bi mergejliin talaas ni harj medehgui l dee, gehdee freestyle d uneheer baigalias zayaasan bichgiin aviyas bdg um, chi bagaasaa ih um unshidag bsn uu? zohiolch bolgond oor ooriin gesen chiglel bdg daa, chi yag ooriinhoo ter chiglelee olood aviyasaa ajil hereg bolgochihvol nomnuud chin best seller boloh bolomjtoi bh gej bodoj bn
15. freestyle529 | 2009-10-27 09:38:54
Rory намайг дуурайвал аймхай хүүхэдтэй болно. хэ хэ. Тэгэхээр хамаагүй үлдээж болкү байхөө.

Хуланка аягүү фаанни байдаг байж тэгвэл.

Тунгаа бяднуус үл тоох хооронд тэр бяцхан хүний дотор юу юу болдог бол?

Сарнайхадаа гялайлаа. Ёстой л миний дуртай үг байна даа.

Молор тэгвэл би хаа хамаагүй юм сараачаагүй л юм байна.

Алхимич чи их мэдэрч умшжээ. Тэгээд чамд баярлалаа. Багадаа ном тэврээл хэвтжийдэг, суужийдаг, зогсжийдог, арай л гүйдэггүй байсан байх. Хичээж л байна фрий нь. Сайн бичдэг болоход цаг хугацаа, хичээл зүтгэл, хөдөлмөр гээд олон юм хэрэгтэй болохоор хичээгээл байна. Дэмждэгт чинь баярладаг шүү.
16. Дон Кихот | 2009-10-27 10:07:35
манай хажуу айлын жоохон хүүхэд нэг удаа
- та нар ингэж болохгүй ш дээ. ааваа ээжээ би та нарт хайртай ш дээ. та нар яаж байгаа юм бээ та нар миний сэтгэлийг ойлгохгүй байна уу гэж хананы цаана хашгиран уйлж байхыг сонссон юм. дараа нь хэрэг болгон тэр хүүхдийг харсан чинь төсөөлсөнөөс ч жоохон 4 бараг хүрээгүй хүү байж билээ. аав ээж нь өдөр бүр цоожилж явдаг тийм айл. хүүдээ ч хайртай. тэр хүү жирийн л нэг хүү. гэхдээ уйлах үедээ ямар уран цэцэн үг хэлж байсан гэж бодно гайхмаар.
17. marmaa (зочин) | 2009-10-27 10:17:59
manai nohor bagadaa tsetserlegiin huuhed zodood tgd gertee tsoojluuldag bsan gesen tgd eerch yaridag
gantsaarang ni tsoojilbol hel yarianii hogjil muutai huuhedtei boloh magadlal ondor shuu
18. freestyle529 | 2009-10-27 10:18:54
хэлтэрхий эээ. Бүр сэтгэл өвтгөөд хаячлаа. тэр муу бээлийн чинээхэн амьтны хаанаас тийм үг гарнаа. ишшш чааваас даа. би л лав тийм үг дуулчаад цоожлоод гарч чадкү байхаа.
19. freestyle529 | 2009-10-27 10:19:48
мармаа уншиж байгаа хүмүүст сургамжтай юмаа. ер нь яаж ч бодсон юугаараа сайн байхав дээ.
20. Nyamka | 2009-10-27 10:32:56
Дахиад л цоож дийлжээ...
Сургамжит сайхан нийтлэл болжээ. Амжилт найзаа
21. freestyle529 | 2009-10-27 10:41:33
Зурагчин хүүдээ гялайлаа.
22. Дон Кихот | 2009-10-27 11:36:20
тэр үед надад сэтгэл өвдмөөр санагдаагүй ээ. харин ч хөгжилтэй байсан. хамгийн их сонирхол татагдсан нь тэр хүүгийн ганцаараа ярьж байгаа.
- хажуу айлын охиныг надтай цуг цоожилчихсон бол би уйлахгүй шд
- аав сахалынхаа хөөс дуусчихсан юм байхдаа
- энэ талхыг үдээс хойш иднэ маргааш ээж талх авахгүй амар гэх мэт том том ярианууд нь тэр хүүг бодитоор нь харах хүсэл маш их төрүүлж билээ. өхөөрдөм жижигхэн хүүгээс гарамгүй том том санаа байсан шүү хэ хэ
23. Арслантай авдар (зочин) | 2009-10-27 14:06:16
Чеховын "Дугтуйтай хүн" гэдэг шиг нөхөр байх нь л дээ. Бага зэргийн л ялгаатай болохоос
24. e (зочин) | 2009-10-27 18:01:01
13 dahi bolzoonii urgeljlel yagaad bichigdehgui bgaan bol?
25. becky_p | 2009-10-27 18:50:12
yostoi saihan bichjee. avyastai shu minii nz. nudend haragdaj chihend sonsogdoj bna shd. huurhii uvduud hevtej bhdaa edgemeergui bhiig bodohod ih l gantsaardaj de. bi ch bas huuhdee tsoojilj yavj bhgui ee
26. 5nbuudal | 2009-10-29 12:23:04
gertee tvgjeetei baih ch vnenhvv muuhai shvv dee
27. freestyle529 | 2009-10-29 15:16:33
Гэлтэрхий тэгээл нөгөө уянгын халил аваачаад өөр тийш нь эргүүлчдийн.

Арслантай авдар даанч мунхаг би тийм зохиол байдгийг ч мэдкү нээрээ. Таниулсанд гялайлаа.

е чамайг хэлэнгүүт бичцэн дээ.

Бээки мээн баярлалаа. Битгий хүүхдээ цоожлоорой. Чи минь ихээр төсөөлж уншдаг хүн байшүүдээ.

5нбуудал муухай байхаа. Азаар би ханьтай байсан болохоор ийм юм үзээгүй.
28. Sarah Marshall (зочин) | 2009-10-29 17:01:47
ªëçèéòºãñèéí "Àêâàðèóì" ñàíààíä îð÷ëîî.
29. freestyle529 | 2009-10-29 17:29:16
Аквариумыг бол уншиж байсан. Таалагдсан шүү.
30. SSunday | 2009-10-30 09:31:06
Аав, ээжүүдэд зөвлөхөд ойрхон дэрсхэн хүүхдүүд гаргачихад ханиндаа амар байдаг юм шиг санагддаг.
Хүүхдээ цоожлоход ийм л мэдрэмж төрж эцэстээ хувь тавиланд нь хүртэл нөлөөлдөг гэдэг нь ямар аймшигтай юм бэ?
Бид 2 хүүхдүүдээ дандаа цэцэрлэгт өгдөг байсан даа.
31. freestyle529 | 2009-10-30 12:07:33
Сандэй эгч харин би бичсэн хойноо хүмүүсийн сэтгэгдлээс бүр ч гүнзгий ойлголоо шүү дээ. Би цэцэрлэгт бас л дүүтэйгээ явдаг байлаа. Дүү уйлаад явахгүй болохоор надтай нэг ангид оруулцан. хэ хэ. Дэрсхэн байх нээрээ ханьтай зүгээрээ. Одоо бол залуу малуу яриал бас амар байгаам чинь.
32. T. Хүслэн | 2009-10-30 13:18:45
goyo bichsen baina shuu
33. Энх-Амгалан (зочин) | 2009-11-02 16:36:28
bichleguud chen goy ym bnaa bi dandaa unshij bnaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.