Банжгийг үгүйд бачуурсан тухайгаа хэлж бачуурлаа тайлахгүй бол бачуурсаар байх шинжтэй тул, бачуурч байсан та бүхэн ч бачуурсан тухай хамт хэлэлцэж, булт олноороо бачуурлаа тайлбал ямар уу хэмээн бачуурсан тухай бачуурлаа тайлах бичлэгийг оруулах учир оршвой. Үг давтвал утга алдагдахын жишээг та бүхэн дээрх өгүүлбэрээс үзнэ үү.
За арзаганаж маазрах гэлтгүй яг болсон үнэнийг шууд хэлэхэд байн байн гэрээсээ оргоод явчихдаг нохойгоо эрж шар махаа хаттал гэр хорооллын хашаан дундуур ч нэг орилж, айлын байран дундуур ч эцтэлээ тэнэх алдсан арван тамт шиг л арай гэж өдрийг өнгөрөөлөө хөөрхий. Тэгээд за олдохгүй юм байлгүй гэж оронд нь өөр үүлдрийн, мэдээж түүнийг минь гүйцэхгүй гөлөг авч тэжээхээр сэтгэл шулуудтал гэнэт тэр минь гэртээ гүйгээд ирэх шиг л "банжиг болжийно шүү" гэсэн чимээнээр нулимсаа гартал баярлалаа.
Хайрт блог чамайгаа гэрийн тэжээмэл амьтан лугаа зүйрлэхийг зарим хүмүүс дорд үзсэн хэрэг гэж мэдэх ч яг л хайртай амьтан шигээ чамд дасчээ би. Дасах дасахтаа банжиг гэдэг үүлдэрт нь бүр ч ихээр. Тэгээд байхгүйд нь бас гого (гөүгөү ч байж мэдэхийн) , блогспот гэх дасал болоогүй газруудаар шагайж, хэд гурвыг нь нээж үзсээн бас. Ёстой л нөгөө дассан газрын даавуу зөөлөн гэж, яагаад ч нэг л сонин байх юм билээ.
Гэтэл банжгийн ааш хөдлөөд, алга болох давтамж нь ихсээд байвал эзгүйд нь эрхлүүлж суух юмтай болдиймуу гээд блогспотод үүр засцаан. Уг нь үхсэн ч банжигтаа л үнэнч гэж байсан хүн аргагүйн эрхэнд аль 2-р сард нээсэн блогтоо ганц нэг бичлэгээ оруулсан шиг суух шив. Аль нэг өдөр бүрмөсөн нүүх хэрэг гарах ч юм билүү. (Түй түй муу ёр, хэ хэ)
Банжиг минь байж л байвал бяцхан баатар нь бичсээр л сууна даа.



Сэтгэгдэлүүд:
молор гэрээсээ хөөгдцийм шиг л болохийн тэ.
тийм шөө
Сэрэнити муухай горьдлого өвөрлөсийшд тэ. Одоо энд оркү бол блогсппотоороо сэтгэлээ баясгах байх даа.
blogcpot ch jaahan yarvigtai l yum bnlee , gogo er orj uzeegui ee hehe
Дөлгөөн эгч гэрээсээ хөөгдцөн амьтан шиг л хаачих уу гээл өрөвдөлтэй царайлахиймдаа.
ийн жухамаа. гол харлаал явчихийн.
Лоовэр өө за. Эртнээс хүн амьтанд хэлж л байгаа санаа шүү дээ.
Зоригт вирус тархжийхад тэгж болкүмдаа.
Аманжинка пөөх. Сайн уу? Яасан сонин хүн бэ.
Эмбий харин тэгж бодоод айсандаа шууд блогспоот болсоон.
Споонж чи минь энд бас байжийшд. Би чинь зүгээр гэр мэртээ ирцэн халаад малаад өмсцөн зурагт үзээл юм хивээл жаргаад суужийшүү дээ.
БИ БАНЖИГЫГ ГАЦААААЦЫН Ш ДЭЭ ХЭ ХЭ
Свийткэт гүү одоо битгий тэгээсэй л гэж бодохиймдаа.
Болорка өө за баярлалаа. шуудхан ороод үзчий.
МАЛ ТАРГАЛАХГҮЙ БОЛОХООР БАС
БАНЖИГ ГАЦАХАААР БАС Л БИ ХЭ ХЭ
Аманжинка яагаад тэр вэ? Та юунд ийм муу нэртэй ийн. ха ха.
Нэкээ Оюунаа одоо мэдээд орох байхаа. Сарнайхад хийж өгсөн хүүхэлдэй үнэхээр хөөрхөн болсон байлаа шүү.
Сандэй эгч блогспот аягүү төвөгтэйм байлээ. Гөүгөү гэтэл таалагддаггүй ээ. хэ хэ. Гуймхай мөртлөө голомхой гэж балай юмаа нээрээ.
өөр юутай ч зүйрлэмээр юм бэ дээ...
банжигт хайртайгаа тасраад алга болохоор нь л мэдхийм даа... би л лав... кк
бялзуух ёстой байхгүй болохоор нь л хайртайгаа мэдэхиймдаа.
Хэлтэрхий тэрийг ёстой тод мэдэрсээн.
БиЭмАр харин тийн. Аягүү хэцүү, ядаж л бичлэгээ тоймлоход ч хэцүү. Гэхдээ банжиг ооофф болсон үед тэнд бичдиймүү гэж бодцон байгаа.
Сина соорри, явуулмаар байвч надад файлаараа байхгүй байна л даа. Хуулж явуулна гэхээр блогийнхоо тохиргоо энэ тэр гэсэн хэсэгт нэвтэрч их ажил болж хуулдиймаа. Уг нь "Зүрхэн шивнээ" гэдэг номонд орчихсон байгаа юмсан. Боломжтой бол аваад олоод уншаарай.
Аманжинка зэээ сайн билээ.
Этүгэн очцийшдээ. Нээх идэвхгүй л байгаа болохоос.
сина би залуу хүн. хэ хэ.хүйс бол тодорхой байхөө. ер нь миний бичлэгүүдийг уншаад үзэхэд л бүгд тодорхой дөө.
Сэтгэгдэл үлдээх: