Арван гуравдахь болзоо-10

  Энэ үгийг сонсмогц надад аятайхан, тэгсэн мөртлөө гунигтай, яг л энэ унамагцаа хайлдаг цасан ширхэг шиг зуурдын гоо үзэсгэлэнгийн тухай аягүйхэн бодол төрлөө. Өнгөрсөн он жилүүдэд миний гоо сайхныг бахдан өгүүлж, бал бурам шиг үгээр ханатал цатгадаг мөртлөө бариу улаан даашинзны цаана нуугдсан эмзэгхэн жаал охиныг, гаднаа хүчтэй дэгжин төрх үүсгэх мөртлөө сэтгэлийн гүндээ өөрийг минь ирж авах цагаан морьтой ханхүүд итгэсээр байх гэнэн цайлган чанарыг минь анзаарч харсан нь бараг л үгүй. Хэрэв би энэ залуугийн өмнө гэртээ өмсдөг хуучин ноосон цамцтайгаа, үсээ зүгээр овоолж боогоод нүүрээ будаж янзлаагүй чигтээ сууж байсан бол энэ үгийг хэлэх байсан болов уу? Үгүй гэхэд хумсныхаа хэлбэрийг засч, гараа арчлаагүй, гялалзсан өнгөлөгч будаг хэрэглээгүй бол тэр үнэхээр гарыг минь олж харан, гоо сайхныг нь магтах байсан гэж үү?

Би асуултынхаа хариултыг олж авах гэж намайг тайтгаруулах гэж ирсэн юм шиг үргэлж инээмсэглэн байх тэр залуугийн нүдийг эгцлэн ширтлээ. Түвшингийн аядуухан харцтай бор нүдэнд өчүүхэн төдий ч эргэлзээ байсангүй, үзмэрийн цонхоор дуртай тоглоомоо харчихаад авах гэж мөрөөдөн харж зогсох хүүхдийн харц шиг тодорхой, бас сүүдэргүй.

  • - Таны харц жаахан гунигтай юм уу даа. Эсвэл дэндүү бодлогоширсон. Гэхдээ үнэхээр сайхан нүдтэй юмаа.
  • - Тийм гэж үү? Баярлалаа. Гэхдээ би давхраа хийлгэчихсэн гэж яагаад ч юм би их тодоор хэлчихлээ. Түүний магтаалыг худал байх вий гэж бодсон, эсбол тэр агшинд төрсөн бодлоо шууд гаргачихсан ч байж мэднэ.
  • - Тэгвэл зөв шийдвэр гаргажээ. Нүдний чинь сайхныг бүр ч тодруулж. Гэхдээ би зөвхөн нүдний чинь хэлбэрийг хэлээгүй юм шүү, харин таны харц...
  • - Яасан гэж?
  • - Түрүүнээс хойш цонхоор хараад суугаад байсан болохоор чинь сайн харж чадаагүй байгаад дөнгөж сая л харлаа. Яг л шүлэг яруу найрагт гардаг шиг ухаалаг, дөлгөөхөн тийм харц юмаа. Уучлаарай, би ярьж хэлэхдээ тийм ч сайн биш л дээ.
  • - Зүгээр ээ. Чамд ямар эмэгтэй таалагддаг вэ?
  • - Яг тийм ийм гээд хэлчих дэндүү учир дутагдалтай санагддаг. Яагаад гэвэл хэн нэгнийг хайрлаж дурлахад сэтгэл зүрх шалгуур тавьдаггүй биз дээ. Энэ эмэгтэй гэрийн ажилдаа сайн байх, эсвэл өндөр боловсролтой байх гэж бодож ч амжилгүй хараад л хайртай болдог, дурладаг. Тэгэхээр ямар гэдгийг миний сэтгэл, мэдрэмж л хэлэх байх.
  • - Эрчүүд ихэвчлэн гадаад төрхийг хардаг биз дээ. Тэгэхээр өндөр гуалиг, эсвэл том нүдтэй ч гэх юм уу, чамд таалагддаг тодорхой зүйл байж л таараа даа?
  • - Надад эмэгтэй хүний хөл урт юм уу богино байх, бэлхүүсний тойрог нь хэдэн см байх, эсвэл бүр хөх нь том жижиг байх ч сонин биш. Миний анхны хайр, дараа нь хайрлаж явсан бүсгүй, сэтгэлдээ нууцхан харж явсан шохоорхол гээд тэдэнд хоорондоо төстэй юм бараг л үгүй дээ.
  • - Хэрвээ тийм өндөр шалгуур тавьдаггүй юм бол яагаад өдий хүртэл ганцаараа яваа гэж?
  • - Би хэн нэгнийг голж шилж, урт жагсаалт үүсгэчихээд тэрнээсээ хамгийн шилдгийг нь уралдуулж үзээгүй ээ. Зүгээр л сэтгэлийг минь хөдөлгөх тийм эмэгтэйтэй учраагүй л явна. Тэгээд ч чамд үнэнийг хэлэхэд надад загвар өмсөгч, жүжигчин шиг учиргүй сайхан царай зүс, бие хаа, алиа хошин зан, үнэтэй машин тэрэг, байр сууц, түнтгэр түрийвч байхгүй. Байртай юу гэж асуугаад "Үгүй" гэсэн хариулт авчихаараа эмэгтэйчүүдийн царай шал өөр болж хувирахыг цөөнгүй харсаан. Түвшин ингэж хэлээд мөн л түрүүчийн адил дулаахнаар инээмсэглэлээ.

Надад юу нь ч онцгой биш энэ даруухан залуу сая л сонирхолтой санагдаж эхлэв. Яг л ийм таатай, бие биенээ ойлгон хүндэлж, бас сонирхсон яриаг өрнүүлээгүй хичнээн ч удсаныг бүү мэд. Тэр намайг ярихад шүүмжилж, тасалж, өөрийнхөөрөө зүтгэж, эсвэл сонирхлоо буурсныг нууж чадалгүй доош харсангүй. Харин дэмжиж, эвтэйхнээр өөрийнхөө бодлыг ойлгуулж, санал зөрснөө намайг гомдоолгүй илэрхийлж чадах юм. Түргэхэн хооллочихоод харьж орондоо орохоос өөр бодолгүй байсан би яг л хуучны танилтайгаа уулзсан мэт түүнтэй айвуу тайвуухан ярилцаж, тэгэх тусам түүний гайхам ухаалгийг мэдэрч суулаа.

Нэг мэдэхэд зоогийн газар хаах болчихжээ. Бид түүний машинаар манай гэрийн зүг яг л түүний зан төрх шиг цас орсны дараа нам гүм ноёлсон үдшээр гулсах мөт хөнгөхөн урагшилна. Тэгээд орцны үүдэнд зогссон хойноо намайг гэрийн үүд хүртэл хүргэж өгнө гэж зүтгэлээ. "Харанхуй шөнө орцруу чинь оруулчихаад сэтгэл амар харьж чадахгүй байх. Тэгээд ч би найзыг нь сайн харж халамжилна гэсэн амлалт өгч байж болзох эрх олж авсан хүн шүү дээ" гээд инээлээ.

Эрэгтэй хүнээр хүргүүлж гэртээ оролгүй удсаныг хэлэх үү, анх удаа танилцсан хүнээр гэрийнхээ үүдэнд хүргүүлэх гэж цахилгаан шат зогссон, хүнгүй орцонд шатаар өгсөх нэг л сонин. Ард минь алхах тэр миний юуг онцлон харж байгаа бол гэсэн бодол төрнө. Яагаад заавал гэрийн үүд хүртэл гэж? Эсвэл гэрт минь оруулахаасаа өмнө бяцхан салах ёс хийхийг хүссэн юм болов уу,тэр чинь эрэгтэй хүн шүү дээ гэсэн бодол зурвасхан орж гарна.

  • - За би ингээд орлоо. Санаа зоволтгүй явж амар даа гээд би хаалганыхаа өмнө очоод хэлбэл, тэр надаас хоёр алхам хэр зайтай зогсож байснаа гэнэт урагшлан яг урд минь тулаад ирлээ.Би сандарсандаа цүнхнийхээ оосроос тас зуурч, үнсэх гэвэл цүнхээрээ цохино доо гэж бодтол, тэр гараа сунгасанаа хүүе гэхийн завдалгүй нүд рүү минь унжсан үсийг эвлэгхэнээр чихний араар хийснээ,
  • - Сайхан амраарай. Ийм сайхан болзоог бэлэглэсэнд баярлалаа гээд шатаар уруудан гүйж одов. Энэхэн зуур элдвийг бодон түгшсэн зүрхний цохилт удааширч, өөрийн эрхгүй түргэн зангаа шоолон инээд алдлаа. Миний сэтгэл энэ аниргүй шөнө шиг амгалан байлаа.

Сэтгэгдэлүүд:

1. ACC5 (зочин) | 2009-11-03 17:02:49
1t
2. lover_girl | 2009-11-03 17:05:18
Хэхэхэ надын нэг дурсамж бодогдлоо л доо. За үргэлжлэл нь их сонирхолтой болох буй заа.
3. ACC5 (зочин) | 2009-11-03 17:07:41
Үнэн гоё мэдрэмжтэй бичих юм аа....
4. bolorka83 (зочин) | 2009-11-03 17:08:23
estoo neg tsaga olson shuu, neg yum dutu met banjig uhaj suusan yum , goe goe bayarllaa
5. freestyle529 | 2009-11-03 17:12:03
АСС5 баярлалаа...

Лоовэр тэгээл хуваалцчихгүй дээ газар дээр нь. Цаашаа сонирхолгүй болчуул яахуу? хэ хэ.

Болорка чамайг би мэдэрсийн бол уу тэгвэл?
6. Nini | 2009-11-03 17:17:17
Цүнхээ бэлдээд л хэхэхэ
7. iin | 2009-11-03 17:21:44
энэ залуу байх магадлалтай ч юм уу
8. freestyle529 | 2009-11-03 17:28:16
Нини эгч харин тэхх. хэ хэ. дайчин байгааз.

иин харин тийм ч юм болуу.
9. Rory (зочин) | 2009-11-03 17:32:40
Ёооооё аягүй армаантик юмаа......
10. freestyle529 | 2009-11-03 17:41:21
Rory хэ хэ. Бас л армаанчик болчжуу.
11. enhriihen (зочин) | 2009-11-03 18:01:47
gogo bolzoo bn shuu..

sain zaluu l bh daa
12. tungaamnh | 2009-11-03 18:53:35
сайхан сайхан, би юун магтаал билээ гээд санахыг хичээгээд тэгснээ чадалгүй 9-г давтаж уншиж байж үргэлжлүүлж уншлаа шд хэх, нөгөө гэрт нь хонодог залууг л бодоод байсын,
13. Дон Кихот | 2009-11-03 19:06:31
14. oyuna (зочин) | 2009-11-03 20:18:34
free thanks a lot. tuvshin miniikh shuu. nadad ogchikh eroosoo...xexe
15. agai (зочин) | 2009-11-04 00:13:15
uneheer saihan yag l shine jil shig sanagdaj baina
16. Oyunad (зочин) | 2009-11-04 03:00:00
Yu yariad baigaa yum be, hun ali turuun avchihaad baihad! Ooriinhoo Tuvshing olj avahgui yu! Hunii yumiig deeremdeh yamar durtai yum be!
17. Жиргээ | 2009-11-04 06:17:12
unsex gevel tsunxeeree tsoxino bxdaa yaxuudee, durgui tsarailj unsuulne biddee xoosh
18. joe (зочин) | 2009-11-04 06:39:01
сайхан болсон байна баярлалаа,дахиад болзоод л байгаарай сайн эрчүүд олон байгаа шүү амжилт хүсье
19. freestyle529 | 2009-11-04 08:54:17
энхрийхэн ёстой гүүд мэн шиг л байгааз

тунгаа түрүүнээс хойш Түвшинтэй л уулзаад байхад яагаад нөгөөхийг нь бодоод байдийн.

Хэлтэрхий

Оюунаа зүгээрээ. Мандхайгаас асуугаад авахгүй гэвэл бодож үзнээ. хэ хэ.

агай баярлалаа

Оюунаад хандаж хэлсэн хүнээ цаа чинь Түвшин минийх гээл чичрээд байлаа шүү. хэ хэ

Жиргээ цэвэр ичимтгий зан нь тодроо юм байлгүй дээ.

joe баярлалаа. гэхдээ энэ миний амьдрал биш зохиол шүү дээ. хэ хэ.
20. Эмбий | 2009-11-04 09:28:17
харин аятай өрнөж байх чинь вэ
21. amgaa (зочин) | 2009-11-04 09:41:00
goy togsgoorei
22. freestyle529 | 2009-11-04 09:51:44
Эмбий гүү яамай даа. Яаж байгаа бол гэж санаа сэтгэл зовох л юм.

амгаа муухай төгсөх юм шиг санагдав уу? хичээнээ.
23. 5nbuudal | 2009-11-04 11:33:37
3 udaa bolzwol duusah nee hairan uymaa
24. joe (зочин) | 2009-11-04 13:02:37
би уул нь зохиолыг чинь хэлсэн юм,яагаад сандраад байна арай.......
25. chupa chups (зочин) | 2009-11-04 13:04:00
zaa ter heleegui yu. ene l yostoi jinhene mujik baina gej. buuuur taalagdchihlaa. oo neeree sain uu free. goy urgeljilj baina shuu. mundag shuu chi
26. urnaa (зочин) | 2009-11-04 13:10:29
энэ уул нь дажгүй залуу байна шүү тэхдээ сэтгэл зүрх л мэднэ л дээ. Үнэхээр надаа тохирох хүн мөн байна зүгээр юм гэж бодсон ч гсн заримдаа илүү сонирхолтой илүү мууг хайгаад байдаг шд би лав кк. Сүүлийн үеийн болзоонууд дажгүй болоод байна уу даа кк Баярлалаа. Үргэлжлэлийг нь хүлээжийнөө
27. Мармелад | 2009-11-04 13:23:21
уншаал байгаа шүү
ойрд жаахан зав муутай уншиж амжихгүй бөөндөөдл байгаа хэхэхэ
28. deegii (зочин) | 2009-11-04 14:10:13
saihan urgeljilj bnaaa. huurhun durlal huurhun bolzooo. hairtai shuu huurhun naizdaaa
29. SSunday | 2009-11-05 05:28:38
Энэ удаа болзсон залуу нь зохиолын баатарт маань овоо таалагдаж эхэлж байх шив дээ. Ашгүй дээ.
30. chimgeeitgel | 2009-11-05 08:53:36
сайхан болзоог гоё дүрсэлжээ.
31. Ганхүү | 2009-11-05 09:26:05
Воо яасан гоё бичиглэдэг байсан юм бэ? би хожуу л мэдлээ. хэхэ
32. chimee (зочин) | 2009-11-05 10:10:58
eo, yamar ih huleelgej bj bichvee. Gehdee goe urgeljilj bnaa. Thanks. Bolzoond yavalgui udsan bn shuu.
33. ss_gogo | 2009-11-05 11:03:32
бас нэг өрсөлдөгч гарч ирж байна уу дээ аа
за цааш нь
34. Bolor (зочин) | 2009-11-06 11:28:04
Yamar ih huleevee.nogoo zaluu haachchivaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.